Ганбаатар.Ж 2018.10.19 | Vip76.mn

Ж.Ганбаатар: Валютын зохицуулалтын тухай хуулийн батлагдсанаар ямар сөрөг үр дагавар гарах вэ?

Өнөөдөр /2018.10.19/ УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нарын 4 гишүүн 2018 оны зургаадугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуулийн төсөл болон хамтөргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хуралдаанаар хэлэлцлээ.

Энэ үеэр Ж.Ганбаатар гишүүн төсөлтэй холбоотой асуултууд асуулаа. 

Хуулийн төслийг дэмжиж байна. Гэхдээ тодруулах зүйл байна. Монгол банк энэ хуулийг дэмжиж байгаа, зайлшгүй батлах хэрэгтэй гэсэн. Харин Засгийн газар ямар байр суурьтай байна вэ? Энэ хуулийн сөрөг үр дагавар нь ямар байна вэ? сая дандаа давуу талаа яриад байна. Мөн төслийг санаачлахдаа Хууль тогтоомжийн хуулийг хэр баримталсан вэ?

 Түүний асуултад хууль санаачлагч Б.Баттөмөр хариуллаа

Энэ хуулийн зорилго бол валютын нэгдсэн зохицуулалтыг бий болгох, Санхүүгийн зах зээлийг дэмжих, үүнд дотроо хөрөнгийн зах зээлийг нэмэх их ач холбогдолтой гэж үзэж байгаа юм. Хууль маань Хууль тогтоомжийн хуулийн дагуу боловсруулсан. 

Монголбанкны төлөөлөл мөн хариуллаа