О.Баасанхүү: Зөвхөн Оюутолгойд зориулж хууль гаргамааргүй байна
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2018.10.19

О.Баасанхүү: Зөвхөн Оюутолгойд зориулж хууль гаргамааргүй байна

Өнөөдөр /2018.10.19/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуулийг хэлэлцлээ. 

Энэ Үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэд хэдэн асуудлаар асуулт асуусан юм. Түүний асуултад ЕТГ-ын дарга З.Энхболд, Монголбанк нар хариулт өглөө. 

Үүний дараагаар О.Баасанхүү хуулийн төсөлтэй холбогдуулан санал хэллээ. 

Оюутолгойн гэрээг өөрчлөхөд жаахан ч гэсэн алхам болох байх гэж харж байна. Оюутолгой өөрсдөө гэрээнийхээ заалтын мөрдөхгүй байгаа. ОУ-ын хөдөлмөрийн байгууллага хүртэл "алагчлан хөдөлмөр эрхэлдэг" гэсэн дүгнэлт гаргаж, ҮЭ ажиллуулахгүй байна гэдэг санал хүргүүлсэн байгаа. Тэгэхээр УИХ энэ гэрээг цуцлах ёстой. 

Гэрээ байгуулсан бол гэрээг үг үсэггүй дагах ёстой. Гэтэл ингэхгүй байгаад миний дургүй хүрч байгаа юм. Тиймээс Монголбанкаар мөнгийг нь дамжуулаад, хянах нь зүйтэй6

Мөн тэрээр зөвхөн Оюутолгой гэхгүй бүх борлуулалтыг Монголдоо хянамаар байна гэдэг саналыг хэлсэн юм.