С.Амарсайхан 2018.10.26

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Амарсайхан, Элчин сайд А.Баттөр тэргүүтэй төлөөлөгчид Орлеон хотноо ажиллав.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Амарсайхан, Элчин сайд А.Баттөр тэргүүтэй төлөөлөгчид Орлеон хотноо ажиллав.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Амарсайхан, Элчин сайд А.Баттөр тэргүүтэй төлөөлөгчид 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Орлеон хотноо ажиллав.

Төлөөлөгчдийг Орлеон хотын дарга болон дэд дарга нар албан ёсоор угтан авч, угтах ёслолын үеэр Франц Улсын иргэн Бэнуа Гаег Монгол, Францын харилцаанд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Алтан гадас одонгоор шагнасныг гардууллаа.

received_363472941063401

Мөн зураач Р.Лхагвацэрэнгийн үзэсгэлэнг Орлеон хотноо толилуулсан бөгөөд үзэсгэлэнг нээн Элчин сайд А.Баттөр үг хэлж, хүрэлцэн ирсэн франц иргэдэд морин хуурын тоглолтоор ая барив.

IMG-2ffa3bf99470ea70d132f87dc0f4b499-V

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Нийслэлийн засаг даргын тамгын газрын төлөөлөгчид Орлеон хотод ажиллах үеэрээ тус хотын цэвэрлэх байгууламж, усны менежменттэй танилцаж, эдгээрийг хариуцдаг аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, туршлага судлалаа.

Эх сурвалж: http://www.ambassademongolie.fr