Н.Амарзаяа Я.Содбаатар 2018.11.15 | Vip76.mn

“Улаанбаатар төмөр зам”-ын ашиглалтад шаардлагатай бараа материалыг татвараас чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ

“Улаанбаатар төмөр зам”-ын ашиглалтад шаардлагатай бараа материалыг татвараас чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ

Өнөөдөр /2018.11.15/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. 

Засгийн газраас 2018 оны 06 сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулиар "Улаанбаатар төмөр зам"-ын ашиглалтад шаардлагатай бараа материалыг татвараас чөлөөлөх юм. 

Хуулийн төслийг Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ танилцуулав. 


Монгол, Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам ХНН-ин өөрийн хэрэгцээнд импортлох дизелийн түлшинд ногдуулдаг онцгой албан татвараас чөлөөлөх хүсэлтийг тус нийгэмлэгийн дарга болон ОХУ-ын талаас удаа дараа тавьсан байна. Засгийн газраас 2016 онд онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг 2016 оны 9 сард УИХ-аар хэлэлцүүлэн баталсан бөгөөд 2017 оны 1 сарын 1-ний өдрөөс чөлөөлөгдсөн. Гэтэл тус байгууллага дотоод хэрэгцээнд зориулж 1998-2015 онд импортоор оруулсан дизель түлшний онцгой албан татвар төлөсөн 73.8 тэрбум төгрөгийг олон улсын хамтын ажиллагааны Японы банкнаас төмөр замын тээврийг сэргээн сайжруулахад зориулж олгосон Мон пи 1, Мон пи 2 хөнгөлөлттэй зээлийн гэрээний дагуу тооцсон алданги, зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрөөс суутган тооцох тухай асуудлыг 2018 оны 2 сард Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсэн байна. Үүний хүрээнд 2016 онд батлагдсан Онцгой албан татварын тухай хууьд өөргчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Улаанбаатар төмөр зам ХНН-ийн 1998-2015 оны хооронд төлсөн дизель түлшний онцгой албан татвар болох 73.8 тэрбум төгрөгийг суутгуулан тооцох тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан байна. 

Хуулийн төслийг хэлэлцсэн ТБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа танилцууллаа. 

Байнгын хороо 2018 оны 06 сарын 26-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж дүгнэжээ.