Бүс нутгийн тээвэр, ложистикийн томоохон төслүүд хэрэгжинэ
2023.10.30

Бүс нутгийн тээвэр, ложистикийн томоохон төслүүд хэрэгжинэ

Бүс нутгийн худалдаа, эдийн засгийн сүлжээнд идэвхтэй оролцох гарц нь тээвэр ложистик. Энэ хүрээнд өнгөрсөн өдрүүдэд бүс нутгийн орнуудын Засгийн газрын тэргүүнүүд зөвлөлдлөө.

Тухайлбал ОХУ болон БНХАУ-тай:

-Монгол Улсын төв тэнхлэгийн төмөр замын шинэчлэл,
-Зүүн болон баруун тэнхлэгийн төмөр замын шинэ бүтээн байгуулалт,
-Алтанбулаг – Замын-Үүд чиглэлийн өндөр хурдны автозамын төсөл хэрэгжүүлэх

Бүгд Найрамдах Узбекистан Улстай:

-Олон улсын автотээврийн харилцааны тухай хэлэлцээр,
-Агаарын харилцааны тухай хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулах

БНХАУ-тай:

-Монгол, Хятадын хилийн боомтуудыг төмөр замаар холбох асуудал амжилттай урагшилж байгааг улам эрчимжүүлэх,
-“Улаанбаатар хотын шинэ тойрог замын сүлжээ бий болгох” төслийг хэрэгжүүлэх асуудлаар Ерөнхий сайд нар тохирлоо.