Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар нэг сая тн ачаа тэвээрлэв
2023.08.17

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар нэг сая тн ачаа тэвээрлэв

“Монголын төмөр зам” ТӨХК нь энэ оны байдлаар “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замаар 1,020,775 тн ачаа тээвэрлэлтийг зохион байгуулаад байна.

Тухайлбал “Тавантолгой-Ханги” чиглэлд 433,098 тн экспортын нүүрс, “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлд 184,156 тн мидлинг нүүрс, 32,947 тн түлш болон бусад ачааг тус тус тээвэрлэсэн байна.

“Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 416,1 км төмөр зам нь Дохиолол төвлөрүүлэлт холбооны байгууламжийг иж бүрэн ашиглалтад оруулж, цахим хагас автомат хориглолоор галт тэрэгний хөдөлгөөнийг зохион байгуулж байгаа бөгөөд хоногт 7-8 хос галт тэрэг хүлээн авч явуулах хүчин чадалтай.