Л.Болд 2018.11.15 | Vip76.mn

Л.Болд: Монгол Улсын ирээдүйн хөгжлийг тодорхойлсон хууль болох ёстой

Өнөөдөр /2018.11.15/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Харилцаа, холбооны тухай хуулийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд санал хэллээ.

УИХ-ын гишүүн Л.Болд:

“Хуулийн төслийг бүхлээр нь дэмжиж байна. Гишүүдийн саналыг тусгаад, салбар хөгжлийн гарц болгох том бодлого гаргамаар байна. Монгол Улс өндөр суурин соёл иргэншилтэй улс орнуудын дунд амьдарч байна. Анхны интернэтийн тогтолцоог нээсэн үндэстэн гэдэг. Мэдээгээ өртөө улаачаар дамжуулан хүргэдэг байсан нь эхлэл гэж үздэг. Хүний хэрэглээ дундаас хязгааргүй нь харилцаа холбоо юм. Тиймээс хөгжлийг сайжруулах хэрэгтэй байгаа юм. Хуучин холбоо харилцааг 2 хүний дунд 3 дагч этгээд холбох үүрэгтэйгээр ажилладаг байсан. Харин энэ үүргийг өнөөдөр үүрэн холбооны операторууд гүйцэтгээд байна. Дараагийн 10, 20, 30 жилдээ Монголын хөгжлийг тодорхойлох хууль гаргах хэрэгтэй.”