• logo
  • search
    user
Санаачлагч
Сүлд
Монгол Улсын Засгийн Газар

Өргөн барьсан

Занданшатар.Г

Ажлын хэсэг ахалсан

Жавхлан.Б

Батлагдсан огноо

2019.05.30

Бусад

Харилцаа холбооны тухай хууль

Нэмэлт өөрчлөлт
Өргөн барьсан: 2018.10.16

Байр суурь

С.Бямбацогт: Хуурамч хаяг, хуурамч мэдээллээс иргэдийг хамгаалах зорилгоор энэ заалтыг оруулсан

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.03/ нэгдсэн хуралдаанаар "Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн" анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд байр суурь илэрхийлж байна. УИХ-ын гишүүн С.Бямбацогт: "Хар тамхи татах, биеэ үнэлэх зэрэг буруу үйлдлийг уриалан дуудаж байгаа мэдээ мэдээллийг, үйлдлийг цахим орчинд тараадаг байдлыг таслан зогсоож хязгаарлах ёстой. Үүний тулд энэ заалтыг оруулж ирсэн. Тэрнээс биш утасны дугаар, регистрийн дугаарыг нь нууцлалаас гаргах гээд байгаа юм байхгүй. Улс орныг хувааж, нийгмийг талцалд хүргээд байгаа элдэв хуурамч хаягийг хязгаарлаж, хаах зорилгоор ажлын хэсэг энэ заалтыг оруулж ирж байгаа юм."

2019.05.03

Д.Оюунхорол: Хуурамч хаяг, хуурамч мэдээллийг таслан зогсоох хязгаарлалт хэрэгтэй байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.03/ нэгдсэн хуралдаанаар "Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн" анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд байр суурь илэрхийлж байна. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: "Бид технологийн зуунд амьдарч, мэдээллийн технологиос шууд хамааралтай болсон. Сайны хажуугаар саар ч зүйлс бий. Ялангуяа дэлгэцийн хамааралтай хүүхдүүдийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудал байна. Цахим гадуурхалаас бол хүүхдүүд амиа хорлох тохиолдол нэмэгдэж байна. Үүнтэй холбоотой тодорхой саналуудыг хэлж өгнө үү? Хуурамч хаяг, хуурамч мэдээллийг тараадаг, нэр хүндэд халддаг байдлыг зогсоож чадахгүй байна. Нийгмээ задлах хандлагаруу явж байна. Энэ тал дээр хэрхэн ажиллах, хязгаарлах заалт оруулж байна вэ? Оюуны өмчийн асуудлыг илүү анхаарах цаг болсон. Нарийвчлан хуульчлах цаг нь болсон. Нийтийн эрх ашиг, улс орны эрх ашгийн төлөө үг хэлж, дуу хоолой болдог хүний хувьд, сошиалаар гүтгэн доромжлуулдаг, хохирогч болдог хүний хувьд энэ хуульд ямар зохицуулалт, хязгаарлалтын заалт орсон бэ гэдгийг тодорхой мэдэхийг хүсч байна."

2019.05.03

М.Билэгт: Ойлгомжгүй үг хэллэгийг тодорхой болгох шаардлагатай

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.02/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар "Харилцаа холбооны тухай хуулийн төслүүдийн" эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төслүүд: Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна. УИХ-ын гишүүн М.Билэгт: "Хуулийн заалтад байгаа үг хэллэг битүү утга илэрхийлж байгаа нь байгууллагуудад торгууль тавих нөхцөл бүрдүүлэх эрсдэлтэй байна. Сөрөг гэдэг үгийг хууль бус гэдэг үгээр солих шаардлагатай. Харилцаа холбооны асуудал хариуцсан төв байгууллагын дарга энэ чиглэлийн хяналтын улсын байцаагч болно гэж заасан байна. Гэтэл энэ нь байгууллагын үйл ажиллагааны чиглэл, хяналтын зохицуулалт зөрчилдөх эрсдэлтэй байна."

2019.05.02

Л.Мөнхбаатар: Цахим сүлжээнд холбогдоход 360 гаруй сум бэлэн үү?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.02/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар "Харилцаа холбооны тухай хуулийн төслүүдийн" эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төслүүд: Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: "Анх хуулийг баталж байсан зорилго биелэгдсэн гэж үзэж байна. Тиймээс өнөөгийн хөгжил, дэвшилтэй хөл нийлүүлж хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгцээ бий. Бид өнөөдөр цахим засаглалыг бий болгох нөхцөл бүрдэж байна. Цаасан хэлбэрээс татгалзаж цахим хэлбэрээр төрийн байгууллагууд мэдээллээ солилцох боломжтой болсон. Үүнээс цааш хиймэл оюун ухаанд тулгуурлан мэдээлэл боловсруулалт чиглэлрүү ойртох хэрэгтэй. Цахим засаглалын хүрээнд төрийн байгууллага тус бүр өөр өөрийн нэгдсэн системтэй болсон. Төрийн мэдээллийн Хур системийг 2015 онд нэвтрүүлсэн. Үүний үр дүнд маш их хөрөнгө, цаг зав хэмнэж, боломжуудыг нээсэн. үүний дараа Дан гэж системийг 6 сарын өмнөөс төрийн байгууллагууд хэрэглэж байна. Цаашдаа мэдээллийн технологийн шинэ системүүдээ бүх сумдад үйлчилгээ үзүүлдэг болно. Үүнд 360 гаруй сум бий. Эдгээр газрууд бэлэн үү?"

2019.05.02