Л.Болд 2018.11.30 | Vip76.mn

Л.Болд: ЖДҮ-ийн асуудал бол 60 тэрбумын үргэлжлэл

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2018.11.30/ хуралдаан эхэллээ. Хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан удирдаж байгаа бөгөөд УИХ-ын нэр бүхий 27 гишүүний өргөн барьсан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах тухай асуудлыг хэлэлцэж байна. Асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэллээ.

УИХ-ын гишүүн Л.Болд:

“АН бол Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэж үзэж байгаа. МАН-аас байгуулагдсан бүх Засгийн газрыг АН огцруулах, хариуцлага хүлээлгэхийн төлөө байна. Учир нь МАН ард түмнээ хуурч сонгогдсон. Амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлээгүй. Тиймээс танай нам дотор эрх мэдлийн төлөө бүлэглэл хоорондын тэмцэл болж байгааг харж байна.

Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахад хүртэл ийм байдлаар хандсан. Надад маш их сэрэмж төрүүлж байна. Монголын ард түмний ирээдүй хаашаа явж байна вэ гэж. ЖДҮ гэдэг зүйл муухай. Түүнд энэ Засгийн газар буруутай гэсэн ойлголтыг ЖДҮ-г эсэргүүцэж байгаа иргэдэд ойлгуулан эсрэг турхирах зохиолоор ажиллаж байна. Өмнө нь 60 тэрбум муухай үүний буруутан нь Засгийн газар гээд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсан. Гэхдээ 60 тэрбумын хэрэг нотолгоолгүй гэж замхруулах ажил хийгдсэн. Гэтэл энэ чинь ЖДҮ-ийн эхлэл мөн.

ЖДҮ-ийн асуудлаа дарах гэж энэ Засгийн газрыг огцруулах гэж байгаа бол бид зөвшөөрөхгүй. МАН-ынхан ЖДҮ гэсэн шалтгаар Засгийн газраа унагаах гээд сууж байна. Гэхдээ ингэлээ гээд Монголын ард түмэн өнөөдрийн асуудлыг мартахгүй. Энэ ЖДҮ бол 60 тэрбумын үргэлжлэл шүү.”