Өнөөдөр үдээс хойш /2018.11.30/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Засгийн газрыг огцруулах бичигт 27 гишүүн гарын үсэг зурж, 2018 оны 11 сарын 19-ний өдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн юм. Хуулийн дагуу асуудлыг өнөөдөр эцэслэн шийдэх ёстой. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд санал хэллээ. УИХ-ын гишүүн С.Бямбацогт Нилээд хэдэн хоног муухайгаа харууллаа. Парламент бол мэтгэлцээний талбар. Гэхдээ парламентад суудалтай намууд бие биеийнхээ бодлогын хүрээнд шүүмжилдэг. Монголын ард түмэн бидэнд итгэсэн. Гэтэл би яажийсан гэрээ бидэнд итгээд даатгасан. гэтэл бид тулгаа тойрч хэрэлдээд л байна л даа. Ерөнхий сайдыг огцруулах 7 үндэслэл байгаа. Үүнээс гадна ярих зүйл байгаа. Нэгдүгээрт бид эв нэгдэл, мөн бид том зургаа харж чадаж байна уу? гэдэг асуудал байгаа. намын мөрийн хөтөлбөр, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт олон том зорилтууд туссан. Харамсалтай нь энэ том зорилтууд биелж чадаж байна уу? өнөөдөр тулгамдсанаас авахуулаад томоохон бодлогын асуудлууд туссан. Энэ бодлогын асуудлуудыг Засгийн газар оруулж ирж УИХ-аар батлуулж байх ёстой. Энэ орж ирэхгүй байна. Хоёрдугаарт, эв нэгдэл. Энэ байдлаар цааш явахгүй шүү. Цаашдаа бид яаж эв нэгдэлтэй, ойлголцдог болох юм. Үүнийг Намын дарга, Ерөнхий сайд анхаарах хэрэгтэй байна. Ингэхгүй бол үл ойлголцол, хагарал бий болж байна. Үзэн ядал удахгүй өс хонзон болох нь. үүнийг том зургаар нт хараач ээ
Өнөөдөр үдээс хойш /2018.11.30/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Засгийн газрыг огцруулах бичигт 27 гишүүн гарын үсэг зурж, 2018 оны 11 сарын 19-ний өдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн юм. Хуулийн дагуу асуудлыг өнөөдөр эцэслэн шийдэх ёстой. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд санал хэллээ. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Сүүлийн хэдэн хоног чуулган, хэвлэл мэдээлэл, сошиалиар их ичиж байна гэж ярьж байна. Би бол ингэж ярих цаг нь болчихсон юм байна гэж бодоод сууж байна. Би 10 жилийн өмнө л “Хүн төрөлхтөн чинь феодолын буурангуй ёсыг халаад 100 жил болж байна. Өнөөдөр төрийн албын төрөл садны алба болгоод байна гэж хэлж байсан. Дараагаар нь төрийн албан насаараа ажилласан хүн илүү хөрөнгөтэй амьдраад байна” гэж хэлж л байсан. Үүнийг хэн ч тоодоггүй л байсан. Ингээд дээд талдаа ийм үлбэгэр байгаа учраас төрийн албан чинь нилэнгүүтээ ийм болсон байна гэж ч би хэлээд байгаа. Чингис, Самурай бондоос мөнгө авсан хүн чуулганы танхимд сууж болохгүй ээ, төсөл нь ямар ч сайн төсөл байсан, сайн хэрэгжиж байгаа ч байсан улс төрийн ёс зүйн хувьд болохгүй гэж дандаа хэлдэг. Тиймээс нилээн сайн цэвэрлэх ажил хийгдэх байхаа гэж найдаж байна. Ерөнхий сайд үдээс өмнө сайн үг хэлсэн. “Идээ бээрийг шахах ажил ЖДҮС-аас эхэлж байгаа” гэж хэлсэн. Ганц зүйл дээр сэтгэл дундуур байгаа. Энэ бол ард иргэдэд хэрэгтэй энэ чухал зээлийг өөрийнх нь танхимын гишүүд авчихсан байна. Энэ бол улс төрийн ёс зүйн хариуцлага хүлээхэд хангалттай үндэслэл гэж үзэж байгаа. Сая ЖДҮС зээл авсан сайд нар надад ямар ч хамаагүй гээд сууж байна. Тиймээс нэн тэргүүнд тэдэнд хариуцлага тооцоод, төрийн цэвэр тунгалаг болгох ажлын хийх хэрэгтэй.
Өнөөдөр үдээс хойш /2018.11.30/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Засгийн газрыг огцруулах бичигт 27 гишүүн гарын үсэг зурж, 2018 оны 11 сарын 19-ний өдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн юм. Хуулийн дагуу асуудлыг өнөөдөр эцэслэн шийдэх ёстой. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд санал хэллээ. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Ам бүлийн ам задгайрвал амраг ханийн итгэл алдардаг Ахуй төрийн нууц задарвал Атаат дайсны идэш болдог гэж Их Хаан хэлсэн байдаг юм байна. Олгой хагаравч тогоон дотроо гэдгээ алдаад дэлхийн нийтийн шившиг болж байна л даа. Төрийн минь сүлд өршөө гэж дээдэлдэг ард түмэн маань төрөөсөө ичиж үзхэх гэж байна шүү дээ. Өнөөдөр “Хошин шогийн хамгийн том тоглолтын хамгийн сүүлийн анги өнөөдөр төрийн ордонд 15 цагаас болох гэж байна” гэж ард түмэн бичиж байна. Бид зөв буруу хоёрыгоо зөвлөлдөөд, зөөлөн хатууг хэлэлцэхдээ засаг хуулиасаа асуу гэж Их Хаан хэлсэн байдаг юм байна лээ. Бүтэлтэй төр, шударга түшээдтэй больё. Болохгүй бүтэхгүй зүйлээ шүүрдэж, Монгол төрөө төр шиг төртэй болгоё.
Өнөөдөр үдээс хойш /2018.11.30/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Засгийн газрыг огцруулах бичигт 27 гишүүн гарын үсэг зурж, 2018 оны 11 сарын 19-ний өдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн юм. Хуулийн дагуу асуудлыг өнөөдөр эцэслэн шийдэх ёстой. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд санал хэллээ. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Би өөрийнхөө байр суурийг хангалттай илэрхийлсэн. Гэхдээ нэг зүйлийг тодруулан хэлмээр байна. МАН бол төрийн ачааг нуруу дээрээ үүрч байгаа нам. Тиймээс энэ нам эв нэгдэлтэй, зарчимтай байх ёстой гэж үзэж байгаа юм. Эв нэгдлийн цавуугаар цавуудаж цаашаа явах ёстой. харамсалтай нь сүүлийн үед намын даргын барьж байгаа зарчим буруу байгаа учраас хэлж байгаа юм. Тиймээс шударга шүүмжлэл, дотоод ардчилал байх ёстой гэж байгаа юм. Гэхдээ ингэсний төлөө шоронд хийнэ, намаас хөөнө, сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэж болохгүй. Өнгөрсөн жил Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах шийдвэр гаргах үед МАН-ын удирдах зөвлөл огцруулахгүй гэсэн улс төрийн шийдвэр гарч байсан гэтэл УИХ-ын 33 гишүүн намын улс төрийн шийдвэрийг дагалгүй огцруулж байсан. Тэр үед намаас хөөнө гэдэг асуудал гараагүй шүү. Би өнөөдөр шударга ёс гэчхээд өөрийн танхимын гишүүдтэйгээ хариуцлага тооцохгүй байгаа учраас шударга ёсны төлөө дуугарсан. Үүнийхээ төлөө ч алдагдаж байна. Ийм хариуцлагагүй сайд нартай хариуцлага тооцож чадахгүй бол УИХ тар гэж хэлнэ. Үүнийг төлөө цаашид дуугарна.
Өнөөдөр үдээс хойш /2018.11.30/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Засгийн газрыг огцруулах бичигт 27 гишүүн гарын үсэг зурж, 2018 оны 11 сарын 19-ний өдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн юм. Хуулийн дагуу асуудлыг өнөөдөр эцэслэн шийдэх ёстой. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд санал хэллээ. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: “Монголын ард түмэн шударга ёсыг хүсч байна. Өнөөдрийн энэ хэрүүлийн асуудлыг Монголчууд бүү үзээсэй. Үл тоогоосой гэж хүсч байна. Энэ танхимд хэн юу ч гэж байсан түүнээс нь үл шалтгаалах байдлаар ард иргэд амьдралаа аваад явдаг нийгмийг бий болгохын төлөө залуу гишүүд ажиллана. Тийм нийгэм удахгүй бий болно. Олон улсад энгийн логикоор шийдэгддэг асуудал ингэж асуудал үүсгээд байгааг иргэд хараад бухимдаж, гайхаж байгаа юм. Өнөөдрийн байдлыг хараад, өөрийгөө төр гэж цоллоод, чангаар ярьж байгаа нөхдийг хараад ичиж байна. Засгийн газар цаашид ажиллах ёстой. Тогтвортойгоор дэмжих ёстой. Би тэр талд зогсоно.”