Ж.Эрдэнэбат 2018.11.30 | Vip76.mn

Ж.Эрдэнэбат: Сангийн сайдаас ичиж байна

Өнөөдөр /2018.11.30/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Засгийн газрыг огцруулах бичигт 27 гишүүн гарын үсэг зурж, 2018 оны 11 сарын 19-ний өдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн юм. Хуулийн дагуу асуудлыг өнөөдөр эцэслэн шийдэх ёстой. 

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат.

Би асуулт гэхээс илүү үг хэлье. Монгол улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгчийн үгийг гадаад, дотоод хөрөнгө оруулагч нар маш анхааралтай сонсож байдаг юм. Үүнээс хамаарч хөрөнгө оруулалтын олон асуудал шийдэгддэг шүү. Тиймээс өнөөдөр энд бие биенийхээ дээр гарах нь чухал юм уу, улс орны эрх ашиг чухал юмуу. Засгийн газар валютын зохицуулалтыг хийх ёстой. МонголБанк түр богино хугацааны л зохицуулалтыг хийнэ, Харин урт болон богино хугацааны зохицуулалтыг Засгийн газар хийнэ. Тиймээс Ерөнхий сайдаа та суудалдаа үлдвэл энэ Сангийн сайдаа солиорой. Өнөөдөр ингэж ярьж байгаа  Сангийн сайдаас чинь ичиж байна.