Н.Амарзаяа 2018.11.30 | Vip76.mn

Н.Амарзаяа: Би харамсаж байна

Өнөөдөр үдээс хойш /2018.11.30/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Засгийн газрыг огцруулах бичигт 27 гишүүн гарын үсэг зурж, 2018 оны 11 сарын 19-ний өдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн юм. Хуулийн дагуу асуудлыг өнөөдөр эцэслэн шийдэх ёстой. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд санал хэллээ.

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа

Монгол улсын Ерөнхий сайдыг огцруулах албан бичигт 7 үндэслэл байгаа. Үүнийг 3 дахь асуудал дээр би төвлөрч яримаар байна.

Хотгор шанагын орд газрыг лицензийг гадны компанид зарсан тухай Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын асуудал байгаа. Би нэг зүйлд одоо харамсдаг. Ерөнхийлөгч Ч.Хүрэлбаатрыг Сангийн сайдаар томилох үед Монголын ард түмний баялгийг гадны компанид зарсан энэ хүнийг зөвшөөрөхгүй гэж, хэсэгчлэн хориг тавьсан. Би мөн тухайн үедээ энэ байр суурийг дэмжиж байсан.Би үүнийг маш их эсэргүүцсэн л дээ. Гэсэн ч бүлгийн гишүүдийн байр суурийг бариад явсан. Тэгэхээр Монгол улсын Ерөнхийлөгч хориг тавих үед АН-аас сонгогдсон гэдэг өнцгөөс нь бус улс орны нийтлэг эрх ашиг, Үндэсний аюулгүй байдлыг тэргүүнд тавьж санал өгөөгүйдээ би харамсаж байна.