Л.Болд 2018.11.30 | Vip76.mn

Л.Болд: Ерөнхий сайд амлалтаа биелүүлнэ гэвэл би 2 гараа өргөөд дэмжинэ

Өнөөдөр үдээс хойш /2018.11.30/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Засгийн газрыг огцруулах бичигт 27 гишүүн гарын үсэг зурж, 2018 оны 11 сарын 19-ний өдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн юм. Хуулийн дагуу асуудлыг өнөөдөр эцэслэн шийдэх ёстой. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд санал хэллээ.

УИХ-ын гишүүн Л.Болд: Ерөнхий сайд амлалтаа биелүүлнэ гэвэл би 2 гараа өргөөд дэмжинэ

“Ард түмнийхээ өмнө хэн нь хэн бэ гэдгийг яг 73-лаа суугаад ингээд ярьж байгаа нь зөв гэж бодож байна. Энэ л ардчиллын ололт. Би энэ удаагийн парламентад орж ирэхдээ айж байсан. Өмнө нь хэд хэдэн парламентад сууж байхдаа тэгэж байгаагүй. МАН-ын удирдлага 65 суудал аваад ирлээ гэж зарлахад айсан. Энэ тоо ардчиллыг ч үгүй хийх олонхи. Одоо харахад ч үнэн байж. Хэн үүнийг хийсэн бэ гэвэл, Монголын улс төрийг харанхуй болгож, өөрийн эрх мэдлийн өмнө сөхрүүлэх гэж оролдож  байгаа хүч өнөөдөр ч энэ Засгийн газрыг огцруулах гэж зүтгэж байна. харин төрийн эрх барьж байгаа нам дотороо хагаралдаж шударга ёсыг тогтооно гэж байгаа нь үүний үр дүн ард түмэн хожих болно. Би Ерөнхий сайдаас амлалтыг сонсох гэж хүлээж байсан. Энэ амлалтаа хэрэгжүүлээд явбал би 2 гараа өргөөд дэмжих болно.”