С.Мөнхчулуун "Өлзийм Марал" өрхийн эмнэлэгт машин гардуулав
2018.10.15

С.Мөнхчулуун "Өлзийм Марал" өрхийн эмнэлэгт машин гардуулав

СХД-ийн 31-р хорооны “Өлзийт манал” өрхийн эрүүл мэндийн төвийн автомашин, эмнэлгийн тоног төхөөрөмж гардуулав.

2018 оныг нийслэлийн засаг дарга Өрхийн эрүүл мэндийг дэмжих жил болгосонтой холбоотойгоор СХД-ийн 31-р хорооны Өлзийтманал өрхийн эрүүл мэндийн төвд нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч С.Мөнхчулуун эмнэлгийн тусламж үйлчилгээнд зориулж суудлын автомашин, нярайн шарлалт хэмжих аппарат, нярайн жин, үзлэгийн гэрэл зэрэг тоног төхөөрөмжийг гардуулан өгөв.