Манай улсад нүд судлалын алба үүсч, хөгжсөний 90 жилийн ой тохиож байна.
Энэ хугацаанд нүдтэй холбоотой бүх төрлийн оношилгоо эмчилгээг дотооддоо хийх бүрэн боломж бүрдүүлжээ. Техник технологийн хувьд ч бүрэн хангагдаж, нүдний өвчлөлийг анагаахад ямар нэгэн хүндрэлгүй болсон байна.