Н.Амарзаяа 2019.01.12 | Vip76.mn

Н.Амарзаяа:ЖДҮ маш том сануулгыг гишүүдэд өглөө

УИХ-ын чуулганы өчигдөр оройны хуралдаанаар Улсын Ерөнхий прокуророос нэр бүхий дөрвөн гишүүн буюу Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд нарыг бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Амарзаяа "Манай Засгийн газраас хууль бус зүйл битгий шаардаарай гэж томилогдохдоо хэлж байсан Ерөнхий сайдын үгэнд итгээд бид томилсон..Үүнээс хойш шударга бус байдалтай холбоотой асуудлууд үүссэн учраас бид өдий хүртэл хурлаа хийлгүй явлаа. Энэ шударга бус асуудалтай тэмцэх үүрэг бидэнд өгсөн учраас бид энд сууж байгаа. 

Өнөөдөр Засгийн газрын бойкотоос болж олон хуулийн хэрэгжилт хойшлож байнаа. Санаатайгаар шударга бус байдлыг Засгийн газар хийж байна.