УИХ-ын чуулганы өчигдөр оройны хуралдаанаар Улсын Ерөнхий прокуророос нэр бүхий дөрвөн гишүүн буюу Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд нарыг бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол "ЖДҮС-ийн зориулалтыг нарийвчлан хуульчлах, зөв болгох зайлшгүй шаардлага бий болсон байна. Орон нутагт ажиллаж байх үед олон хүн энэ зээлийг олгож өгөөч гэж гуйдаг. Тэр дундаа өрх толгойлсон олон эхчүүд барьцаа хөрөнгөгүй учраас зээл авч чадахгүй байнаа л гэж ярьдаг. Тэгэхээр урт хугацаатай, хүү багатай, барьцаа хөрөнгө шаардахгүй ИТГЭЛИЙН ЗЭЭЛ олгох төслийг Ерөнхий сайдад би өргөн барьсан. Тэгэхээр энэ зээл эзэндээ маш хэрэгтэй зээл. Үүнийг хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна.
УИХ-ын чуулганы өчигдөр оройны хуралдаанаар Улсын Ерөнхий прокуророос нэр бүхий дөрвөн гишүүн буюу Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд нарыг бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Амарзаяа "Манай Засгийн газраас хууль бус зүйл битгий шаардаарай гэж томилогдохдоо хэлж байсан Ерөнхий сайдын үгэнд итгээд бид томилсон..Үүнээс хойш шударга бус байдалтай холбоотой асуудлууд үүссэн учраас бид өдий хүртэл хурлаа хийлгүй явлаа. Энэ шударга бус асуудалтай тэмцэх үүрэг бидэнд өгсөн учраас бид энд сууж байгаа. Өнөөдөр Засгийн газрын бойкотоос болж олон хуулийн хэрэгжилт хойшлож байнаа. Санаатайгаар шударга бус байдлыг Засгийн газар хийж байна.
УИХ-ын чуулганы өчигдөр оройны хуралдаанаар Улсын Ерөнхий прокуророос нэр бүхий дөрвөн гишүүн буюу Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд нарыг бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж байна УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Өрөө дарах гээд зээл авсан тухай асуудал танилцуулга дотор гарлаа. Тэгэхээр Л.Энхболд гишүүнээс асуумаар байна. Та өртэй компаниа хүнд бэлэглэсэн юмуу? ЖДҮ-ийн зээлтэй компани бэлгэд авчихсан юмуу? Та энэ асуудал дээр гэрчээр оролцсон уу? сэжигтнээр оролцсон юмуу? Та мөрдөн байцаагчийн ажилд яаж саад болоод байгаа юм? гэсэн асуултыг асуумаар байна. Тэгэхгүй бол та зээлээ төлөх гээд зээл авсан мэт ойлголт яваад байна. Нөгөө талаар та нүүрстэй холбоотой мэдээллийг анх гаргаж тавьсан. Энэ Засгийн газрын хэмжээнд яригдаад үнэн гэдэг нь тогтоогдсон. Тэгэхээр тэдгээр хүмүүс үүнтэй холбоотойгоор өс авах гэсэн зүйл байна уу? та тайлбар хэлээч. Түүний асуултад Л.Энхболд гишүүн тайлбар хэллээ.
УИХ-ын чуулганы хуралдаанаар Улсын Ерөнхий прокуророос нэр бүхий дөрвөн гишүүн буюу Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд нарыг бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж байна О.Баасанхүү гишүүн асуулт асуулаа Гэмт хэрэг чинь бүлэглэн үйлдээгүй, тус тусдаа хувийн сонирхлоор үйлдсэн байна. Тиймээс яагаад огцруулах шаардлагагүй гэж Байнгын хороо үзэв. "Шударга ёсны хонгил" энэ тэр гэсэн сэтгэл хөдлөл орсон хариулт авмааргүй байна. Түрүүнээс хойш Прокурор маш олон гэмт хэрэг байна гэж хэлээд байна...гэхдээ хуулийн байгууллага ажиллаж байна уу? энэ олон нийтийн яриад байгаа хэргүүдийг шалгаж байгаа юу?
УИХ-ын чуулганы хуралдаанаар Улсын Ерөнхий прокуророос нэр бүхий дөрвөн гишүүн буюу Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд нарыг бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ЖДҮ-тэй холбоотой асуудлаар үнэхээр шившиг болж байна. Ард түмний амьдралыг өөд татах ёстой, ядуурлыг буруулах ёстой, ажлын байрыг бий болгох ёстой хэдэн төгрөгийн төсвөө өөрсдөө аваад идчихсэн. Энэ зааланд нэг том эрх мэдэл л яваад байна л даа. Сүүлдээ прокуророо буруутгаж байдлаар хандаж байна. Прокуророос асуумаар байна "Та шударга ажиллаж байна уу?". Өөр нэг асуудал байна. Энэ нэг бүлэг хэрэгт мэт ойлголт төрүүлсэн зүйл ярьж байна. Энэ үнэхээр бүлэг хэрэг үү? Мөн өчигдөржингөө мафийн тухай ярилаа. Өчигдөр талбай дээр ирсэн хүмүүс үүнийг ярьсан. Өчигдөр талбай дээр уйлж байсан гишүүд өнөөдөр энд орж ирж ЖДҮ-г ард түмний төлөө яагаад ярихгүй байна вэ?