Цогзолмаа.Ц 2019.01.17 | МН25 ТВ

УИХ-ын Даргыг огцруулах хуулийн өөрчлөлт нь нэг хүнд зориулагдсан уу?

УИХ-ын Даргыг Гишүүдийн олонхоор огцруулах агуулгатай хуулийн төслийг УИХ-д хэлэлцэж эхлээд байгаа.

Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл парламентийн засаглалын дархлааг алга болгосон хууль гэж зарим гишүүд шүүмжилж байгаа бол нөгөө хэсэг нь үүсээд байгаа гацааг арилгахын тулд түр зуур ийм хууль гаргахаас аргагүй гэсэн байр суурьтай байгаа юм байна.