Оюунхорол.Д 2019.01.24 | Vip76.mn

Д.Оюунхорол: Тагнуулын ерөнхий газар нь төсвийн хяналт хийгээд сууж байна

Өнөөдөр /2019.01.24/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

Хууль хоорондын зөрчилтэй бодлогын баримт бичгийг УИХ-аас одоохондоо батлах нь буруу гэсэн байр суурьтай байна. Аудитын байгууллага харьцангуй жигдэрч, ажиллаж байна гэж боддог. Гэхдээ 2018 оны төсвийн гүйцэтгэл, орлого, зарлагын талаар дүгнэлт хийж танилцуулж байсан. Тэр нь худлаа байсан юм байна гэдэг нь төсвийн ерөнхийлөгчийн захирагч нарын ажил дээр гарч байгаа алдаа, оноогоос харж байна. Маш их зөрчлүүд гарсан. Төсвийн хөрөнгө оруулалт 2018 онд 30 хувьтай гарсан байна. Асуудалд бодитой бус дүгнэлт гаргадаг буруу жишиг явж байна гэж харж байна.

Төсвийн хөрөнгө, мөнгийг үрэлгэн зарж байгаа, тендер нэрээр төсвийн хөрөнгийг иддэг, концесс нэрээр ямар их хэмжээний мөнгө үнэгүйдэж байгааг хараад маш их эмзэглэдэг. Энэ алдаанууд засагддаггүй.

Тендерийн хуулийг зөрчсөн олон загвар жишээ байдаг. Гэтэл тэр аж ахуйн нэгж, байгууллагад хариуцлага тооцож чадахгүй, дараа дараагийн тендерт ордог, улсын төсвийн хөрөнгийг иддэг бий болсон. Өнөөдөр ч үүнийг таслан зогсоож чадахгүй байна. Хар жагсаалт гаргаж, олон нийтэд зарладаггүй, төсвийн мөнгийг иддэг байдалд хяналт тавих үүрэг аудитын байгууллагад байна. Сангийн яаманд сүүлд Санхүүгийн хяналтын алба байгуулагдсан. Төсвийн хяналт хийдэггүй хууль хяналтын байгууллага байхгүй болсон гэж харж байна. Тагнуулын ерөнхий газар төсвийн хяналт хийгээд сууж  байна гэж харж байна. Ийм олон давхардсан бүтэцтэй байдлаар асуудалд хандаж байна.