Н.Амарзаяа 2019.01.31 | Vip76.mn

Н.Амарзаяа: Тост Тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулж байсан компаниудад нөхөн олговор өгсөн үү?

Өнөөдөр /2019.01.31/ УИХ-ын нэгдсэн чуулганаар "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.  Энэ төслөөр 9 аймгийн 29 сумын нутаг дэвсгэрийн 3.4 сая га талбайг хамарсан Говийн их “Б” хэсгийн дархан цаазат газар, Нөмрөгийн дархан цаазат газар, Монгол дагуурын “Б хэсгийн дархан цаазат газар, Отгонтэнгэрийн дархан цаазат газрын өргөтгөл, Дарьгангын байгалийн цогцолборт газар, Булган голын эх, Их онгогийн байгалийн цогцолборт газар, Онгон таван булгийн байгалийн нөөц газрын өргөтгөлөөр, шинээр Тэсийн гол, Булнайн нурууг байгалийн цогцолборт газрын ангиллаар, Хөх нуур, Ташгайн таван нуур, Жаран тогооны тал А, Б хэсэг, Мэнэнгийн цагаан хоолой, Халхын таван уул,Баяндун уул, Улз голын эх, Гүн гашууны хоолой, Сутай хайрхан уул, Зотол хаан уул, Дулаан хайрхан уулыг байгалийн нөөц газрын ангиллаар, Цагаан дэлийн агуйг дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах юм.

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа

Энэ төслийг дэмжиж байгаа. Буруу зөрүү ойлголттой байгаа иргэд, ХМХэрэгслүүд маань мэдээллийг үнэн зөвөөр аваасай гэдэг үүднээс энэ асуултыг асууж байна. 

2016.04.14 өдөр, УИХ-аар "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай" тогтоолын төслөөр Өмнөговь аймгийн Гурван тэс сумын  Тост Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авсан. Ж.Эрдэнэбат сайдын Засгийн газрын үед БОАЖ сайд Д.Оюунхорол сайд хилийн заагийг нь тогтоогоод тогтоол гаргасан. Энэ тогтоолын хэрэгжилт ямар шатанд яваа вэ? энд бараг 10 гаруй компанийн лиценз цуцлагдсан байх ёстой. Тэнд өөр газар нутаг олгосон уу? эсвэл нөхөн олговор олгосон уу?

Мөн Колл Транс гээд компаний асуудал байгаа. Нутгийн иргэд ч хэд хэдэн удаан мэдээлэл хийсэн. Энэ компанийн мэдээллүүдийг үнэн зөвөөр өгөх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол  Тост Тосон бумбын тусгай хамгаалалтай газар нутагт олборлолт хийгээд байгаа мэтээр мэдээлэл гараад байгаа. 

Мөн БОАЖ яам цаашид уул уурхайн лиценз олгогдож байгаа зарим байгалийн өв соёл байгаа газар нутгийг тусгай хамгаалалтад авах ямар бодлого барьж ажиллаж байгаа вэ?

Түүний асуултад салбарын мэргэжилтэн хариулт өглөө.