УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.02/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар "Зарим газар нутгийг Улсын тусгай хамгаалалтанд авах тухай" тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Есөн аймгийн 22 газрыг улсын тусгай хамгаалалтад нэмж авах тухай юм. Эдгээр 22 газар нь нийтдээ 9 аймгийн 29 сумын 3.4 сая га талбайг хамарч байгаа ажээ. Эдгээр газрыг улсын тусгай хамгаалалтад авснаар байгалийн өвөрмөц тогтоц, унаган төрх, түүх, соёлын дурсгалууд болон 350 орчим зүйлийн ховор амьтан, ургамал, гол мөрний урсац бүрэлдэх эхийн 3.7, ойн сан бүхий газрын 3.2 хувь хамгаалагдах тухай судалгааны дүн гарчээ. Мөн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 3.4 сая га буюу 2.1 хувиар нэмэгдэж, нийт нутаг дэвсгэрийн 19.8 хувь нь улсын тусгай хамгаалалттай болох юм. Тогтоолын төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: "Тусгай хамгаалалттай газрыг байгаль экологийн өвөрмөц тогтоц, соёлын дурсгалт зүйлсийг хамгаалалт авдаг. Манайд нийт газар нутгийн 30 орчим хувийг тусгай хамгаалалтад авахаар ажиллаж байна. Дэлхийн хэмжээнд нийт нутгийн 16%-д авна гэж байдаг. 160 гаруй мянган тусгай хамгаалалттай газар бий. Үүнээс 6800 нь далай тэнгист, үлдсэн нь хуурай газарт бий. Олон улсын тусгай хамгаалалттай газар нутгийн байгууллага бий. Бид энэ байгууллагатай хэрхэн хамтран ажилладаг вэ? Байгалт орчны эсрэг гэмт хэрэг дэлхийд асар хүчтэй тархаж байна. Тоо нь өссөр байгаа. Хар тамхи, хүн хулгайлах, барааг хуурамчаар үйлдвэрлэх зэрэг гэмт хэргийн дараа байгаль орчны эсрэг гэмт хэрэг орж байна. манайд энэ төрлийн гэмт хэрэг ямар байдалтай байна вэ?"
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.02/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар "Зарим газар нутгийг Улсын тусгай хамгаалалтанд авах тухай" тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Есөн аймгийн 22 газрыг улсын тусгай хамгаалалтад нэмж авах тухай юм. Эдгээр 22 газар нь нийтдээ 9 аймгийн 29 сумын 3.4 сая га талбайг хамарч байгаа ажээ. Эдгээр газрыг улсын тусгай хамгаалалтад авснаар байгалийн өвөрмөц тогтоц, унаган төрх, түүх, соёлын дурсгалууд болон 350 орчим зүйлийн ховор амьтан, ургамал, гол мөрний урсац бүрэлдэх эхийн 3.7, ойн сан бүхий газрын 3.2 хувь хамгаалагдах тухай судалгааны дүн гарчээ. Мөн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 3.4 сая га буюу 2.1 хувиар нэмэгдэж, нийт нутаг дэвсгэрийн 19.8 хувь нь улсын тусгай хамгаалалттай болох юм. Тогтоолын төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: "Монгол Улсын Засгийн газраас Хэнтий аймгийг аялал жуулчлалын бүс болгон зарласан. Энэ онцгой шийдвэр гарсантай холбогдуулан түүхэн аялал жуулчлалын бүс, Их эзэн Чингис хааны төрж мэндэлсэн өлгий нутгийг уул уурхайгаас чөлөөлөх нь нэн чухал байна. Өмнө нь ашиглаж байсан уул уурхайн хэсгийг яриагүй. Хэрлэн, Онон голуудыг дагасан бүс нутаг, Гутайн даваан орчимд хэд хэдэн лиценз бий. Хан хэнтийн дархан цаазат газар, цаана нь Онон балжын байгалийн цогцолбор газрын аль нэгт хамруулан хамгаалалтад авах шаардлагатай байгаа юм. Үүнд хариулт өгнө үү? Тусгай хамгаалалтад авсан газруудаа бид хэрхэн хамгаалж байна вэ? чадаж байна уу? лиценз авах гэсэн, лицензтэй байсан эсвэл цуцлуулсан нөхдүүд нинжа оруулаад ашиглаад эхэлдэг тал бий. Ийм хууль бус үйл ажиллагаа бий юу?"
УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2019.04.18/ хуралдааны эхэнд “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Тогтоолын төслийн агуулга нь есөн аймгийн 22 газрыг улсын тусгай хамгаалалтад нэмж авах тухай юм. Эдгээр 22 газар нь нийтдээ 9 аймгийн 29 сумын 3.4 сая га талбайг хамарч байгаа ажээ. Эдгээр газрыг улсын тусгай хамгаалалтад авснаар байгалийн өвөрмөц тогтоц, унаган төрх, түүх, соёлын дурсгалууд болон 350 орчим зүйлийн ховор амьтан, ургамал, гол мөрний урсац бүрэлдэх эхийн 3.7, ойн сан бүхий газрын 3.2 хувь хамгаалагдах тухай судалгааны дүн гарчээ. Мөн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 3.4 сая га буюу 2.1 хувиар нэмэгдэж, нийт нутаг дэвсгэрийн 19.8 хувь нь улсын тусгай хамгаалалттай болох юм байна. Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд санал хэллээ. УИХ-ын гишүүн С.Бямбацогт: "Тусгай хамгаалалтад авч байгаа орон нутгийн иргэдтэй уулзаж, мэдээлэл өгөх, хамгаалалт нь хэрхэн хийгдэж байга азэрэгт анхаарах хэрэгтэй байна. Тогтоолын төсөлд газар нутаг нь хамаарахгүй зарим сумдыг хамруулсан байна. Жишээлбэл Ховд аймгийн Сутай уулыг хамгаалалтад авахдаа Мөст суманд хамаарагдах мэт оруулж иржээ. Үүнийг анхаараарай. Мөн Говийн их дархан цаазат газарт Ховд аймгийн Үенч сумын 50% нь хамаарч байхад огт оруулаагүй байх жишээтэй. Батлуулахаар оруулж ирэхдээ ийм хайнга оруулж ирчээд газар дээрээ очоод хамгаалалтад авахад ойлгомжгүй болно. Хамгаалагчид яаж тэр тодорхойгүй газраа эргэж тойрох вэ гэдэг асуудал үүснэ шүү."
УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2019.04.18/ хуралдааны эхэнд “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Тогтоолын төслийн агуулга нь есөн аймгийн 22 газрыг улсын тусгай хамгаалалтад нэмж авах тухай юм. Эдгээр 22 газар нь нийтдээ 9 аймгийн 29 сумын 3.4 сая га талбайг хамарч байгаа ажээ. Эдгээр газрыг улсын тусгай хамгаалалтад авснаар байгалийн өвөрмөц тогтоц, унаган төрх, түүх, соёлын дурсгалууд болон 350 орчим зүйлийн ховор амьтан, ургамал, гол мөрний урсац бүрэлдэх эхийн 3.7, ойн сан бүхий газрын 3.2 хувь хамгаалагдах тухай судалгааны дүн гарчээ. Мөн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 3.4 сая га буюу 2.1 хувиар нэмэгдэж, нийт нутаг дэвсгэрийн 19.8 хувь нь улсын тусгай хамгаалалттай болох юм байна. Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар: "Монгол Улсын Загсийн газрын мөрийн хөтөлбөрт газрын тосны үйлдвэр байгуулна гэж заасан. Үүнтэй холбоотойгоор үйлдвэрийн дэд бүтэц 95% гүйцэтгэлтэй байна. Хайгуулын талбай дээр давхцал бий болоод байна. Үүнийг гаргах хүсэлт удаа дараа явуулсан. Нэг талдаа газрын тосны үйлдвэрээ байгуул гээд УИХ нь дэмжиж байгаа. Шатахууны үнийн дарамтаас иргэдээ чөлөөлөх боломж бий болох юм. Хайгуулын явц хэд хэдэн үе шаттай. Орон нутагт ажлын байр, хөрөнгө оруулалт бий болгоно. Хайгуул, олборлолтын ялгаагаа олж харах хэрэгтэй байна. 2016-2020 онд газрын тос боловсруулах, шингэрүүлсэн түлшний чиглэлээр үйлдвэр байгуулна гэж МАН мөрийн хөтөлбөртөө ч оруулсан. Бид өнөөдөр үйлдвэрлэл бий болгох гээд байгаа ч юм шиг гэтэл нөгөө талдаа газар нутгаа тусгай хамгаалалтад аваад үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зогсоох юм уу? Хайгуул, ашиглалт гэдгийгялгаж ойлгоорой. Засгийн газрын 2 яам нэгдсэн бодлогоо ойлголцоод оруулсан санал зэргийг харгалзан үзэж шийдэж өгнө үү?"
УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2019.04.18/ хуралдааны эхэнд “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Тогтоолын төслийн агуулга нь есөн аймгийн 22 газрыг улсын тусгай хамгаалалтад нэмж авах тухай юм. Эдгээр 22 газар нь нийтдээ 9 аймгийн 29 сумын 3.4 сая га талбайг хамарч байгаа ажээ. Эдгээр газрыг улсын тусгай хамгаалалтад авснаар байгалийн өвөрмөц тогтоц, унаган төрх, түүх, соёлын дурсгалууд болон 350 орчим зүйлийн ховор амьтан, ургамал, гол мөрний урсац бүрэлдэх эхийн 3.7, ойн сан бүхий газрын 3.2 хувь хамгаалагдах тухай судалгааны дүн гарчээ. Мөн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 3.4 сая га буюу 2.1 хувиар нэмэгдэж, нийт нутаг дэвсгэрийн 19.8 хувь нь улсын тусгай хамгаалалттай болох юм байна. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг асуулт асуулаа Тусгай хамгаалалтад байгаль орчин, ус ой, байгалийн ховор тогтоц, түүх соёлын дурсгалаа хамгаалж үлдэх гэж бид газар нутгийг тусгай хамгаалалтад авдаг. Гэтэл тухайн орон нутгийн байгаль хамгаалагчид, сэтгүүлчид тухайн нутагт байгаа аж ахуй нэгжүүдийг тойруулаад тусгай хамгаалалтад авдаг гэж яриа байдаг. Тэгэхээр одоо тусгай хамгаалалтад авч байгаа газруудад байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа тухайлбал, уул уурхай эрхэлж байгаа аж ахуй нэгж байгаа юу? гэдгийг хэлж өгөөч. Мөн Баянзүрх дүүрэгт тусгай хамгаалалтай газар нутагт айл өрхүүд олон жил амьдарч байна. Эдгээр иргэдийн газрыг хэрхэхээр ажиллаж байна вэ? өмчлүүлэх тал дээр хэрхэн ажиллаж байна вэ? Түүний асуултад Салбарын сайд, ажлын хэсэг хариулт өглөө.