Ц.Гарамжав 2019.02.01 | Vip76.mn

Ц.Гарамжав: Үндсэн хуулийн шинэчлэлд ухаалаг, зөв тогтолцоо гаргах тал дээр анхаарч ажиллаарай

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2019.02.01/ хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын даргыг шинээр томилох асуудлыг хэлэлцэж байна. 

Хуулийн дагуу эрх барьж байгаа намын дарга У.Хүрэлсүх намынхаа УЗ-д УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын нэрийг дэвшүүлсэн юм. Тус намын УЗ-аас түүнийг 100 хувийн саналаар дэмжиж УИХ дахь МАН-ын бүлэгт нэрийг нь оруулсан бөгөөд Намын  бүлгийн гишүүд дэмжсэн. Ингээд өнөө өглөө УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дэмжлэг авч, УИХ-ын чуулганд ийнхүү хэлэлцүүлэхээр оруулж ирж байгаа юм. 

Яг одоо УИХ-ын гишүүд нэр дэвшигч Г.Занданшатараас асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:

“Г.Занданшатар гишүүн туршлагатай улс төрч учраас нийгмээрээ шүүмжилж байгаа хууль эрхзүйн орчныг сайжруулах тал дээр сайн ажиллана гэж итгэж байна. Мөн үндсэн хуулийн шинэчлэл дээр ухаалаг зөв тогтолцоо гаргах тал дээр анхаарч ажиллана гэж итгэж байна. Энэ тал дээр та ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа хувийн хэвшил төрийн хамтын ажиллагааны талаар хэд хэдэн уулзалт хэлэлцүүлэг хийж хөтөлбөр гаргасан. Энэ чиглэлд хийгдэх төрийн ажил юу байна вэ?

Хууль бол амьдралыг зөв зохистой зохицуулах гэж гардаг. Тэгвэл амьдрал бол эдийн засаг. Эдийн засгаа сайжруулах чиглэлээр ямар ажил хийх вэ? Аж үйдвэржилтийн бодлогыг шинэ шатанд гаргахад хэрхэн анхаарах вэ?”