УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2019.02.01/ хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын даргыг шинээр томилох асуудлыг хэлэлцэж байна. Хуулийн дагуу эрх барьж байгаа намын дарга У.Хүрэлсүх намынхаа УЗ-д УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын нэрийг дэвшүүлсэн юм. Тус намын УЗ-аас түүнийг 100 хувийн саналаар дэмжиж УИХ дахь МАН-ын бүлэгт нэрийг нь оруулсан бөгөөд Намын бүлгийн гишүүд дэмжсэн. Ингээд өнөө өглөө УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дэмжлэг авч, УИХ-ын чуулганд ийнхүү хэлэлцүүлэхээр оруулж ирж байгаа юм. Яг одоо УИХ-ын гишүүд нэр дэвшигч Г.Занданшатараас асуулт асууж, хариулт авч байна. УИХ-ын гишүүн Л.Болд: “Та нэн түрүүнд юу хийх вэ гэж асуухаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийнэ гэж байна. Хэрвээ тийм бол Та Дон Кихот л болно. Тэрээр тээрэмрүү довтолдог шиг амьгүй зүйлрүү зүтгэж байна. Үүний цаана өөрчлөлт байхгүй. Бид Үндсэн хуулиа өөрчлөх ёстой ч байхгүй бүтэхгүй юмны араас явж хамаг цагаа барах вий гэж санаа зовж байна. Үндсэн хуулийн өөрчлөлт дээр ард түмнээс санал авч, ажлын хэсэг судалгаагаа хийг. Таны өмнөх 2 УИХ-ын дарга хичээгээд амжаагүй. Та Зөвлөлдөх ардчиллыг нутагшуулах гэж ярьдаг. Гэхдээ та байгаа олоогүй. Үндсэн хуулийн бүх ард түмнээрээ шийдэх асуудлыг та асуусан ч буруу хүмүүсээс асуусан. Доторхи нарийн зүйлсийг нь л асууж болох байсан. Одоо УИХ-ын дарга болоод оноогүй зүйлээрээ Үндсэн хуулийн өөрчлөлт хийх гээд оролдоод байж болохгүй шүү. МАНАН бүлэглэлийн эсрэг тэмцсэн 5 гишүүн “Баялагтаа эзэн Монгол” гэж бүлэг байгуулсан. Энэ маш том асуултын хариу. Монгол ялна гэдэг баялгийн эзэн нь Монгол хүн гэсэн үг. Та энэ чиглэлд анхаарч бидэнтэй хамтран ажиллахыг санал болгож байна. Сонгууль, намуудын шинэчлэл зэрэгт та хамгийн гол анхаарлаа хүчээ хандуулах ёстой.”
УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2019.02.01/ хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын даргыг шинээр томилох асуудлыг хэлэлцэж байна. Хуулийн дагуу эрх барьж байгаа намын дарга У.Хүрэлсүх намынхаа УЗ-д УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын нэрийг дэвшүүлсэн юм. Тус намын УЗ-аас түүнийг 100 хувийн саналаар дэмжиж УИХ дахь МАН-ын бүлэгт нэрийг нь оруулсан бөгөөд Намын бүлгийн гишүүд дэмжсэн. Ингээд өнөө өглөө УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дэмжлэг авч, УИХ-ын чуулганд ийнхүү хэлэлцүүлэхээр оруулж ирж байгаа юм. Яг одоо УИХ-ын гишүүд нэр дэвшигч Г.Занданшатараас асуулт асууж, хариулт авч байна. УИХ-ын гишүүн Н.Энхболд Г.Занданшатар гишүүнд баяр хүргэе. Хэдхэн зүйл хэлье. Өнөөдөр Үндсэн хуулиас болж өнөөгийн энэ бүхэн болж байнаа гэж туйлширдаг нэг хэсэг бий. Гэхдээ нөгөө талаас сүүлийн 30-аад жилийн түүх, сургамжаас аваад үзэхэд Үндсэн хууль, түүнд оруулсан өөрчлөлтөөс үүдээд монгол улсад үүрэг хариуцлагын тогтолцоо ойлгомжгүй болсон, давхардсан, хаягдсан зүйл байгаа. Үүнийг зөвхөн бид биш олон нийт, судлаачид, эрдэмтэд бүгд хэлж байгаа. Үүнийг сайн ойлгож байгаа гишүүдийн нэг гэж би таныг үздэг. Бид хамтдаа Таны санаачилсан хуулийн дагуу Үндсэн хуульд өөрчлөлт оруулах саналыг иргэдээс авч одоо УИХ-аар хэлэлцүүлэхэд бэлэн болчихсон байгаа. Үүнийг хэлэлцүүлэхийн төлөө яваарай. Хэрэв үүнийг хийж чадвал өнөөгийн нийгэмд үүсээд байгаа нилээн олон асуудлыг цэгцлэх болно. Энэ асуудал дээр тууштай зогсоорой, дэмжих болно гэж хэлмээр байна. Мөн нэмж хэлэхэд аливаа асуудалд хуулийн дагуу ажиллаарай. Жил гаруй нэг танхимд ажиллалаа. Бас Засгийн газрын үйл ажиллагаан дээр аль болох хуулийн хүрээнд ажиллах гэж хичээж буйг тань харсан. Үүнийгээ хадгалаарай гэж хэлмээр байна.
УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2019.02.01/ хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын даргыг шинээр томилох асуудлыг хэлэлцэж байна. Хуулийн дагуу эрх барьж байгаа намын дарга У.Хүрэлсүх намынхаа УЗ-д УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын нэрийг дэвшүүлсэн юм. Тус намын УЗ-аас түүнийг 100 хувийн саналаар дэмжиж УИХ дахь МАН-ын бүлэгт нэрийг нь оруулсан бөгөөд Намын бүлгийн гишүүд дэмжсэн. Ингээд өнөө өглөө УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дэмжлэг авч, УИХ-ын чуулганд ийнхүү хэлэлцүүлэхээр оруулж ирж байгаа юм. Яг одоо УИХ-ын гишүүд нэр дэвшигч Г.Занданшатараас асуулт асууж, хариулт авч байна. УИХ-ын гишүүн О.Баасанхүү: “Одоо хүн ярьдаг, томилдог, чөлөөлдөг асуудлыг зогсоомоор байна. Одоо ажлаа хийцгээе. Чуулган сунгаж хуралдуулна эгж байхгүй шүү. Би 40 хоног ажлаа хийсэн. Хуралдаа суух сонирхолгүй хүмүүсээс болж дахин хурал хуралдуулна гэж байхгүй. Чуулган завсарлалаа гээд дээш харж суухгүй тойрог болон хуулийн төсөл боловсруулалт гэх мэт олон ажил байна. 7 хоногт шийдэх асуудлыг 2 сар саатуулсан. Та УИХ-ын дарга болвол ШХАБ-д яаж хандах вэ? УИХ-аар энэ асуудлыг хэлэлцэх үү? ҮАБЗ-өөр хэлэлцээд шийдээд явах юм уу? Ямар бодолтой байна вэ? ЖДҮ-д холбогдсон 23 гишүүнтэй хэрхэн хандах вэ? Хуулийн байгууллагаас санал орж ирвэл яах вэ? Эсвэл өршөөлд оруулах гэж байна уу? УИХ-ын гишүүд гэр оронд нь чагнах төхөөрөмж тавьсан, нотлох баримт шатаасан гэх мэт айдас байна. Энэ асуудал дээр ажиллах уу?” Түүний асуултанд УИХ-ын даргад нэр дэвшигч Г.Занданшатар хариуллаа. Үүний дараа УИХ-ын гишүүн О.Баасанхүү санал хэлсэн юм.
УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2019.02.01/ хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын даргыг шинээр томилох асуудлыг хэлэлцэж байна. Хуулийн дагуу эрх барьж байгаа намын дарга У.Хүрэлсүх намынхаа УЗ-д УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын нэрийг дэвшүүлсэн юм. Тус намын УЗ-аас түүнийг 100 хувийн саналаар дэмжиж УИХ дахь МАН-ын бүлэгт нэрийг нь оруулсан бөгөөд Намын бүлгийн гишүүд дэмжсэн. Ингээд өнөө өглөө УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дэмжлэг авч, УИХ-ын чуулганд ийнхүү хэлэлцүүлэхээр оруулж ирж байгаа юм. Яг одоо УИХ-ын гишүүд нэр дэвшигч Г.Занданшатараас асуулт асууж, хариулт авч байна. УИХ-ын гишүүн М.Билэгт Манай Баянхонгорынхны хувьд түүхэн боломж тохиож байна. Төрийн 3 өндөрлөгийн хоёр нь манай Баянхонгорын хүмүүс болж байна. Г.Занданшатар гишүүнд төрийн энэ ажлыг хийх мэдлэг, туршлага байгаа. Түүний аав ухамсарт амьдралаа жирийн иргэд, ард түмнийхээ төлөө зориулсан эрхэм хүн байсан. Тэгэхээр Та ч мөн иргэдийнхээ төлөө ажиллаарай.
УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2019.02.01/ хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын даргыг шинээр томилох асуудлыг хэлэлцэж байна. Хуулийн дагуу эрх барьж байгаа намын дарга У.Хүрэлсүх намынхаа УЗ-д УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын нэрийг дэвшүүлсэн юм. Тус намын УЗ-аас түүнийг 100 хувийн саналаар дэмжиж УИХ дахь МАН-ын бүлэгт нэрийг нь оруулсан бөгөөд Намын бүлгийн гишүүд дэмжсэн. Ингээд өнөө өглөө УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дэмжлэг авч, УИХ-ын чуулганд ийнхүү хэлэлцүүлэхээр оруулж ирж байгаа юм. Яг одоо УИХ-ын гишүүд нэр дэвшигч Г.Занданшатараас асуулт асууж, хариулт авч байна. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: “Монголын төрд бэлтгэгдсэн. Эгзэгтэй цаг үед ажиллах чадвартай гэж үзэн таныг УИХ-ын даргад нэр дэвшүүлсэн байна. Нийгмийн маш их бухимдалтай байгаа. Улс төрийн бужигнаантай энэ үед та дарга болвол маш өндөр үүрэг хүлээж энэ суудалд очих гэж байна. Таныг чадна гэж итгэж байна. Энэ алба бол сэтгэлийн хөдөлгөөнөөр хийдэг ажил биш. Өмнөх М.Энхболд дарга машү чадварлаг ажиллаж байсан шиг та энэ буухиаг үргэлжлүүлэх ёстой. Өнөөгийн улс төрчид бие биенээ эргэлзээтэй, үнэн бодит бус зүйлсээр нэгнээ харлуулдаг ийм нөхцөлд таныг цэг тавих байх гэж итгэж байна. УИХ бол хуулийн дагуу, зарчмаа барьдаг бодит үлгэр байх ёстой. Ард түмний итгэл суларсан энэ үед эвйн цавыг нааж, тогтвортой. Хөгжилд олон ажил хийсэн. Сандал суудлын хэрүүл маргааныг шийдсэн ажил хийгээсэй гэж бодож байна. Та чадна гэж итгэж байна. Аливаад зөв тооцоо судалгаа хийж чадахаа больсон. Ардчиллын үнэт зүйлээс ухарсан зүйлсийг хийж ярих болсон. Үүнийг таслан зогсооно гэж итгэж байна. Та улс төрийнхөө шийдвэртэй байр сууриар найз нөхдийнхөө эсрэг хуулиа баримтлах үе таарч магадгүй. Ийм үед төрийн хар хүнийхээ зарчмаар ажиллахыг ард түмэн харж байгаа шүү. Дотоод итгэл үнэмшлээрээ эрх ашгаа зөв эрэмбэлж, буруу зүйл хийхээс зайлсхийж ажиллаарай. Энэ албан тушаал бол гэмт хэрэг хийж түүнийгээ халхлах, албан тушаалаа ашиглан хөрөнгөжих байдлаас салангид байхыг хэлмээр байна.”