Д.Оюунхорол 2019.02.01 | Vip76.mn

Д.Оюунхорол: Дотоод итгэл үнэмшлээрээ эрх ашгаа зөв эрэмбэлж, буруу зүйл хийхээс зайлсхийж ажиллаарай

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2019.02.01/ хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын даргыг шинээр томилох асуудлыг хэлэлцэж байна. 

Хуулийн дагуу эрх барьж байгаа намын дарга У.Хүрэлсүх намынхаа УЗ-д УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын нэрийг дэвшүүлсэн юм. Тус намын УЗ-аас түүнийг 100 хувийн саналаар дэмжиж УИХ дахь МАН-ын бүлэгт нэрийг нь оруулсан бөгөөд Намын  бүлгийн гишүүд дэмжсэн. Ингээд өнөө өглөө УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дэмжлэг авч, УИХ-ын чуулганд ийнхүү хэлэлцүүлэхээр оруулж ирж байгаа юм. 

Яг одоо УИХ-ын гишүүд нэр дэвшигч Г.Занданшатараас асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

“Монголын төрд бэлтгэгдсэн. Эгзэгтэй цаг үед ажиллах чадвартай гэж үзэн таныг УИХ-ын даргад нэр дэвшүүлсэн байна. Нийгмийн маш их бухимдалтай байгаа. Улс төрийн бужигнаантай энэ үед та дарга болвол маш өндөр үүрэг хүлээж энэ суудалд очих гэж байна. Таныг чадна гэж итгэж байна.

Энэ алба бол сэтгэлийн хөдөлгөөнөөр хийдэг ажил биш. Өмнөх М.Энхболд дарга машү чадварлаг ажиллаж байсан шиг та энэ буухиаг үргэлжлүүлэх ёстой.

Өнөөгийн улс төрчид бие биенээ эргэлзээтэй, үнэн бодит бус зүйлсээр нэгнээ харлуулдаг ийм нөхцөлд таныг цэг тавих байх гэж итгэж  байна.

УИХ бол хуулийн дагуу, зарчмаа барьдаг бодит үлгэр байх ёстой. Ард түмний итгэл суларсан энэ үед эвйн цавыг нааж, тогтвортой. Хөгжилд олон ажил хийсэн. Сандал суудлын хэрүүл маргааныг шийдсэн ажил хийгээсэй гэж бодож байна. Та чадна гэж итгэж байна.

Аливаад зөв тооцоо судалгаа хийж чадахаа больсон. Ардчиллын үнэт зүйлээс ухарсан зүйлсийг хийж ярих болсон. Үүнийг таслан зогсооно гэж итгэж байна.

Та улс төрийнхөө шийдвэртэй байр сууриар найз нөхдийнхөө эсрэг хуулиа баримтлах үе таарч магадгүй. Ийм үед төрийн хар хүнийхээ зарчмаар ажиллахыг ард түмэн харж байгаа шүү.

Дотоод итгэл үнэмшлээрээ эрх ашгаа зөв эрэмбэлж, буруу зүйл хийхээс зайлсхийж ажиллаарай. Энэ албан тушаал бол гэмт хэрэг хийж түүнийгээ халхлах, албан тушаалаа ашиглан хөрөнгөжих байдлаас салангид байхыг хэлмээр байна.”