Ж.Энхбаяр 2019.02.01 | Vip76.mn

Ж.Энхбаяр: У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах улс төрийн хөзөр болгож том үйл явдал боллоо

Өнөөдөр /2019.02.01/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатарыг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлж өгөхийг хүссэн хүсэлтээ 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдад албан ёсоор ирүүлсэн байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ж.Энхбаяр, Х.Болорчулуун нар байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн М.Билэгт:

“У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах улс төрийн хөзөр болгож их зүйл боллоо. Хуулийн байгууллага шалгаж байна. Үндсэндээ дуусч байгаа биз. Нээлттэй сонгон шалгаруулалтаар барьцаагаа тавиад, нээлттэй мэдээлэлтэйгээр, зээл аваад төсөл хэрэгжүүлсэн хүн ихэнх нь байгаа гэдэгт итгэж байна.

Гэтэл үүнийг ЖДҮ-чдийг улс төржүүлсэн нь илт байна. УИХ-ын дарга та энэ асуудлыг хурдлуулж болох уу? Үүнээс болж УИХ, Монгол төрийн нүүр хараар будагдлаа. Ус тосыг нь шалгаад олон нийтэд үнэн мэдээллийг өгөх хэрэгтэй болно. Үүнийг үргэлжлүүлэн улс төр хийх тухай ч яриа байна.

Муу хүн шиг хүний араар гүйж авсан зээл биш ил тод нээлттэй байдлаар хуулийн дагуу авсан зээл гэдэгт итгэлтэй байна. Таныг салбарын ажлыг авахад ямар байсан. Өнөөдөр ямар ажлуудыг хийж гүйцэтгэсэн болон цаашид юу хийх шаардлагатай байгааг хэлнэ үү?”

Түүний асуултанд ЗТХ-ийн сайд Я.Содбаатар хариуллаа.