Өнөөдөр /2019.02.01/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатарыг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлж өгөхийг хүссэн хүсэлтээ 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдад албан ёсоор ирүүлсэн байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ж.Энхбаяр, Х.Болорчулуун нар байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү: “Цагаан гартнууд ЖДҮ-ийг эсэргүүцэж байна гэж байгааг ойлгохгүй байна. Я.Содбаатарыг салбартаа богино хугацаанд сайн ажилласан гэж бодож байна. Мөн нэг зүйл дээр эр хүний хувьд дэмжиж байна. Эхнэрээ танихгүй гээгүй. Эхнэрийнхээ өмнөөс хариуцлага хүлээж байгаад нь. ЖДҮ-ийн хэрэг яагаад удаашраад байгаа гэвэл прокуророос шалгая гэхээр та нар шалгуулахгүй гээд аваад үлдсэн. Гэтэл ул баримтаараа мэдээлэл чинь байхад шалгуулахгүй гээд сууж байгаа чинь ичмээр шүү. Өнөөдөр би ЖДҮ-ийн зээлийг үгүйсгэж байгаа биш гэмт хэргийг эсэргүүцэж байна. Ашиглан, мөнгө угаах, залилан, авлигын гэмт хэргийг эсэргүүцэж байна. Я.Содбаатарын хувьд тэгээгүй. Эхнэр нь бизнес хийх гээд явж байсан. Эхнэрийнхээ өмнөөс албан тушаалаа өгөөд хариуцлага хүлээчихэж байгаа юм. Гэтэл зарим ЖДҮ-чид дүүгээ, эхнэрээ танихгүй царайлж байгаа шүү. Хуульч хүн зарчим баримтлах ёстой гэдэг.”
Өнөөдөр /2019.02.01/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатарыг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлж өгөхийг хүссэн хүсэлтээ 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдад албан ёсоор ирүүлсэн байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ж.Энхбаяр, Х.Болорчулуун нар байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн М.Билэгт: “У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах улс төрийн хөзөр болгож их зүйл боллоо. Хуулийн байгууллага шалгаж байна. Үндсэндээ дуусч байгаа биз. Нээлттэй сонгон шалгаруулалтаар барьцаагаа тавиад, нээлттэй мэдээлэлтэйгээр, зээл аваад төсөл хэрэгжүүлсэн хүн ихэнх нь байгаа гэдэгт итгэж байна. Гэтэл үүнийг ЖДҮ-чдийг улс төржүүлсэн нь илт байна. УИХ-ын дарга та энэ асуудлыг хурдлуулж болох уу? Үүнээс болж УИХ, Монгол төрийн нүүр хараар будагдлаа. Ус тосыг нь шалгаад олон нийтэд үнэн мэдээллийг өгөх хэрэгтэй болно. Үүнийг үргэлжлүүлэн улс төр хийх тухай ч яриа байна. Муу хүн шиг хүний араар гүйж авсан зээл биш ил тод нээлттэй байдлаар хуулийн дагуу авсан зээл гэдэгт итгэлтэй байна. Таныг салбарын ажлыг авахад ямар байсан. Өнөөдөр ямар ажлуудыг хийж гүйцэтгэсэн болон цаашид юу хийх шаардлагатай байгааг хэлнэ үү?” Түүний асуултанд ЗТХ-ийн сайд Я.Содбаатар хариуллаа.
Өнөөдөр /2019.02.01/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатарыг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлж өгөхийг хүссэн хүсэлтээ 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдад албан ёсоор ирүүлсэн байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ж.Энхбаяр, Х.Болорчулуун нар байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү: “Ерөнхий сайд ЖДҮ-ийн зээл авсан хамаарал бүхий хүмүүсийг зээлээ буцаан төл. Ард иргэдээс уучлал гуй гэж албан ёсоор мэдэгдсэн. Хугацаандаа мөнгө нь төлөгдсөн гэж найдаж байна. Төлсөн мөнгөөр нь эргүүлээд тендэр зарлах уу гэж манай тойргийн иргэд хүсэлт ирүүлээд байна. Энэ тал дээр мэдээлэл өгнө үү? Улсын хөгжил замаасаа гэдэг энэ салбарт ЖДҮ-ийн зээлд холбогдоогүй хүн томилж болох уу? Уг нь дотроосоо бус гаднаасаа давхар дээлгүй хүн томилж болохгүй юу? Зам тээврийн яам болон энэ чиглэлээр мэргэшсэн, мэргэжлийн хүмүүс олон байна. Ийм хүнийг томилж болох уу? эсвэл намынхаа хүнийг томилох уу?” Түүний асуултанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хариуллаа.