Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа мэдээлэл өглөө. Тус салбарт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтыр ажлын явцын талаар тэрээр тайлбарлаа. Ц.Цогзолмаа БСШУС-ын сайд: "Төрийн албаны хариуцлагыг дээшлүүлэх тал дээр Засгийн газрын харьяа байгууллагууд ажиллаж байгаа. БСШУСЯ-ны хувьд энэ жил бүтээн байгуулалтын 82 ажил 93%, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт эрх шилжүүлсэн 59 ажил 90%-тай, нийслэлд шилжүүлсэн 48 ажлын гүйцэтгэл 85%, орон нутагт хийгдэж байгаа 81 бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл 81%-тай хийгдээд явж байна."
Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайдыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай асуудал өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд өнөөдрийн үүссэн нөхцөл Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Үндсэн хуулийн цэцэд хандаж тогтоолгох болно гэж мэдэгдлээ. УИХ-ын гишүүн Л.Болд: "Монгол засаглал төрийн маш том хямрал нүүрэлснийг энэ үйл явдал нотоллоо. Улсыг удирдах хамгийн том эрх мэдэл нь УИХ-д байгаа. Энэ эрх мэдлээ Засгийн газраар дамжуулан хэрэгжүүлдэг. Гэтэл нэг яам бүхэлдээ удлирдлагагүй болчихсон байхад төрийн салбарын удирлага бүрэн хямралд орчихсон байхад УИХ, Засгийн газар нь үүргээ биелүүлдэггүй нөхцөл бий болсон байна. Ерөнхийлөгчөөс бичиг ирээгүйн төлөө бүтэн 2 сар зүгээр сууж байсан. Үүний төлөө Засгийн газар хариуцлага хүлээх ёстой. Монгол Улсын нэг салбар удирдлагагүй байж болохгүй. Тодорхой хуульд заасан хугацаанд асуудлыг шийдлүүлээд явах ёстой байсан ч түр өөр хүн томилоод ингэж хугацаа алдаж байгаа нь хуульд нийцэхгүй. Би энэ асуудлаар албан ёсоор Үндсэн хуулийн цэцэд хандана. Өнөөдөр яригдаж байгаа асуудлын хариуц үүгээр гарах болно."
ИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Зам тээврийн хөгжлийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва дараах байр суурийг илэрхийллээ. "Сайд ажлаасаа чөлөөлөгдөж байгаа нь харамсалтай байна. Үүний цаана өнөөгийн нийгмийн дүр төрх ийм болчихоод байгаа юм. УИХ-ын танхимд янз бүрийн юм ярьж зодоон цохион хийдэг. Төрийн яаманд хүний амь нас бүрэлгэсэн байх жишээтэй. Ийм явдал дэлхий дахинд байдаг юм уу? Бид Ардчилсан нийгэмд хөл тавиад олон жил болж байна. Энэ хооронд биднийг ардчиллын “Азийн баян бүрд” гэж хөөргөөд ардчиллын нэрийн дор юу ч хийж болох мэт авирлах замбараагүй байдалд оруулсны гай л даа. Бидний хариуцлагагүйн асуудал байгаа. Тэрний цаана гадна талаас удирддаг далд гарууд, нам дамнасан бүлэглэл, эдийн засгийн олигархиуд, эдийн засгийн алуурчид, түүний цаадах Олон улсын байгууллагын нөлөөнд бид хэт их автагдаж байна. Үүний хор уршиг маш их байна. Сүүлийн жилүүдэд төрийн албан хаагчдын тоо 200 гаруй мянга болоод өссөн. Аль аль нам нь гээд л нийлээд нэмээд байдаг. Өнөөдөр төрийн албаны дунд албан тушаалтнууд үнэхээр ажил явуулахгүй байна. Жишээ нь тендэрийн асуудал. 2018 онд ямар бүтээн байгуулалтын ажил хийгдсэн бэ? Түүнийг хийнэ гэж өнгөрсөн жил 2018 оны төсөв батлах үед мөнгийг нь шийдчихсэн ажил одоо ч тендэр зарлагдаагүй эхлээгүй байгаа шүү. Энэ тоог хараарай. Энэ ажлыг түгжиж байгаа нь төрийн дунд шатны албан хаагчид явуулахгүй байна. Хууль эрх зүйн өндөр мэдлэгтэй эрдэмтэн судлаачид олон бий тэднээр өнөөдөр байгаа төрийн албаныханыг эхнээс нь шинээр шалгалтанд ч оруулж болно. Эхлээд ёс зүйгээс нь мэргэжлийн асуудал хүртэл нь шалгаж, шалгаруулах хэрэгтэй байна. Нийгмийн дунд давхаргын асуудал бүхэлдээ ийм болчихсон байгаа шүү. Хариуцлага хүлээнэ гэхээрээ ажлаас нь халчихаар болчихдог юм уу?"
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.10.04/ нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ төрийн албаны боловсон хүчний ёс зүй, хариуцлагыг сайжруулах цаг болсон гэдгийг онцоллоо. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: "Би гурван зүйл хэлье. Ер нь үхсэний хохь, амьдын зол боллоо гэж ярьдаг. Энэ бол Монголын төрд бодит болж байна. Олон хүн амиа алдлаа. Тэр хүмүүс нь өөрөө буруудаж дуусдаг. Жишээлэхэд 13 настай жаахан охин олон залууст хүчирхийлүүлэн амиа алдсан. Эцэстээ охин архичин байжээ гэж үзсэн. ЗТХЯ-нд гарсан хэргийн талийгаач ч бас адил архичин байжээ гэдэг хувилбарлуу шилжчихлээ. Энэ улс төрийн намууд аль аль гэх юм байхгүй. Бүгд боловсон хүчнийхээ бодлогод анхаарч, тэр боловсон хүчнээ шилж сонгох, хариуцлагатай ёс зүйтэй хүнээр бэхжүүлэх шаардлагатай байна. Өмнө нь намын гишүүн болох нь маш өндөр шаардлагатай байсан бол одоо мөнгөтэй байхад хамаа алга болж. Энэ бүхний ард Монгол төрийн нэр байгаа шүү. Одоо дандаа бүтэхгүй улсууд болчихоод байна. Хууль энэ улсад хэрэгжихээ больчихоод байна. Хамгийн сүүлд л гэхэд бид Монгол Улсын Их Хурлын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. УИХ-ын гишүүн бусдыг гүтгэх, доромжлох хуультай болсон. Гэтэл тэр хуульд хариуцлагын заалт байхгүй байх жишээтэй байна."
Засгийн газрын гишүүн, ЗТХ-ийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай өнөөдрийн Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы үдээс өмнөх хураллдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хувьд төрийн албаны завхрал, ялзралаас болж Засгийн газрын салбар хариуцсан сайд нар нэг нэгээрээ хариуцлага хүлээх биш кабинетээрээ хариуцлагаа хүлээх ёстой тухай байр суурь илэрхийллээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү: "Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр Засгийн газрын нэг сайдад хариуцлага тооцохгүй кабинетээр нь хариуцлага тооцдог болно. Хэрвээ сайдад хариуцлага тооцдог бол өнөөдрийн дотор одоогийн Засгийн газрын 7-8 сайдыг зайлуулмаар байна. Гэмт хэргийн газарлт хэдэн хувь өсөв. Өдөр бүр хүчиндэх гэмт хэрэг гарч байна. Дээрээс нь энэ төрийн албан хаагчдын хариуцлагагүй байдал ямар байгааг та харж байна. Эрчим хүч, дулаан гээд салбар салбарт байдал ямар байгааг нэг бүрчлэн ярих боломжгүй болсон учраас кабинетээр нь хариуцлага тооцно гэдэг. Хүний амь үрэгдэхээс илүү ямар нөхцөлд кабинет хариуцлага хүлээх гэсэн юм. Дархан-Улаанбаатар, нийслэлийн авто зам аюулгүй сайхан байгаа юм уу? өдөр бүр авто замын осол гарсаар байна. Үүнд би буруутай гээд сайд хариуцлага хүлээж байвал би ойлгоно. Гэтэл төрийн албаны ялзралын төлөө би хариуцлага хүлээе гээд байдаг. Засгийн газрын тухай хуулийн 20-р зүйлд Төрийн албан хаагчийн нөөцийг, төрийн албаны сахилга хариуцлагыг ЗГХЭГ-ын сайд хариуцна гээд заачихсан байна. Гэтэл хууль өргөн барина, сайхан болно гэх ямар ёс зүйгүй юм бэ? Харин хүн амьны хэрэг гарсан бол би хариуцлага үүрнэ гээд явах ёстой. Мөн энэ их хариуцлага алдсаныхаа төлөө Ерөнхий сайд ч бас “Хариуцлагын хувьсгал хийнэ” гэж амласнаараа хариуцлагаа хүлээгээч ээ? ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга нь байсаар байхад Газрын дарга нь хэнийг томилно хэнийг томилохгүй тухай яриад АТГ-*т бичиг өгөөд байж байдаг юм бэ? Энэ байдал бүх яам төрийн албанд байгаа. Энэ бол МАН ч тэр, АН ч тэр, “Монгол ялна” ч тэр адилхан болчоод байгаа юм. Та нар энэ төрийн ордныг цэвэрлээд гараад хариуцлагаа хүлээгээд өгөөч ээ? 1,3 сая доллар гээд ярьж байна. Энэнд ч гэсэн гишүүд холбогдсон л юм байна лээ ш дээ. Төрийн албан хаагчийн ёс зүйгүйнх нь төлөө наанадаж ЗГХЭГ-ын дарга, цаанадаж Ерөнхий сайд хариуцлага хүлээх ёстой. Тэрнээс биш зам, төмөр замаа хариуцан ажиллаж байсан хүн хариуцлага хүлээгээд байхгүй болчихлоо."
Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайдыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Зам тээврийн хөгжлийн яаманд болсон хэргийн талаар өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. ЗТХЯ-д гарсан хүн амьны хэрэгийн үед нас барсан талийгаачийн эхнэр Ж.Мөнхбат гишүүнтэй 10 жилийн нэг ангид суралцаж байсан бөгөөд залуучууд байгууллагад олон жил хамт ажиллаж байсан журмын нөхөр аж. Хууль хүчний байгууллага энэ хэргийг шударгаар шийдвэрлэх ёстой гэдгийг гишүүн хэлсэн үгэндээ онцоллоо. Ж.Мөнхбат УИХ-ын гишүүн : "Мэргэжлийн дагуу ажлаа, чадварлаг, яамаа мэргэжлийн түвшинд сайн удирдаж байсан Ж.Бат-Эрдэнэ сайд ёс зүйн хариуцлага хүлээж огцорч байна. Харамсалтай байна. Төрийн албаныхан, яам тамгын газар байдаг энэ бугшсан үйл ажиллагааны золиос болж, ёс зүйн хариуцлага хүлээж ажлаа өгч байна гэж би бодож байна. Өнгөрсөнд болсон хэрэг бол тухайн яамны газрын дарга нарын хэрүүл тэмцэл, ажил албан тушаал булаацалддаг энэ байдлын шууд үр нөлөө. Энэ бол хэдэн хүн архи ууж маргалдаад санамсаргүй болсон хэрэг бол биш. Сүүлийн 6-7 сар Дорждагва гэдэг хүнийг Махбал гэдэг хүн талийгаачийн оронд тавих гэж олон удаа өрөөндөө дуудаж, Авлигатай тэмцэх газарлуу Дорждагва гэх хүнийг оронд нь томилуулах бичиг үйлдэж явуулсан. АТГ-аас түүнийг энэ ажилд тохирохгүй гэсэн хариуг өгснийг сайдаасаа нуусан байгаа юм. Өнөөдөр 4 хүүхдээ тэврээд, бэлэвсэрч үлдсэн талийгаачийн гэргий надтай 10 жилийн нэг анги танхимд сурч байсан хүн. Сүүлийн 10-20 жил залуучуудын байгууллагад мөр зэрэгцэн ажилласан журмын нөхөр минь юм. Энэ хүн над дээр ирж уулзан бүх үнэн зүйлсийг хэлсэн. Энэ хэргээс ганц зүйлийг асуумаар байна. Ц.Нямдорж сайд байсан бол би асуумаар байна. Хууль хүч, прокурорын байгууллага яагаад нас барсан хүний архи уусан хэмжээг тогтоочон хэрнээ хүн амтны хэрэг гарсан байхад алсан хүнийнх нь архидалтын хэмжээг тогтоогоогүй вэ? 9 удаа хүнийг өшиглөн, цохиж алж байхад түүний бичлэгийг нь яагаад алга болгосон бэ? Чи ороод ир гэж өрөөндөө 7-8 удаа дуудаж согтуу утсаар дуудсан яриаг нь талийгаач утсан дээрээ бичсэн байсныг хуулийн байгууллагад өгөөд байхад яагаад энийг авч хэрэгсэхгүй байна вэ? Өнөөдөр хууль шүүхийн байгууллагын шударга ёс ийм байдалтай байна. Талийгаачийн эхнэр Ц.Нямборж сайдтай уулзаж хүсэлт тавьсан гэсэн. Сайд анхаарал хандуулна гэж хэлсэн байна лээ. Хэргийн зүйл ангийг өөрчилсөн. Эрүүгийн хуулийн 10.1-д заасан зүйл ангиар явсан. Гэтэл энэ бол 10.2.9 дэх зүйл анги буюу “санаатай зохион байгуулалттай” хэргийн бүрэлдэхүүн юм. Насанд хүрээгүй 4 хүүхдээ тэврээд үлдсэн тэр ээжид, хүүхдүүдэд ямар хэцүү байгааг бид болон хууль хүчний байгууллагынхан ойлгох ёстой. Шударгаар энэ асуудлыг шийдээч ээ гэж хууль хүчний байгууллагад би уриалж байна. Энэ бол санамсаргүй биш санаатай үйлдэгдсэн гэмт хэрэг. Бүтэн 7-8 сар дарамталж байгаад согтуу байхдаа дуудааж өрөөндөө оруулж ирээд 5 уулаа нэг хүнийг шахаж бүлэглэн зодсон хэрэг. Одоо харин юу болж байна гэхээр талийгаач согтуу байхдаа нөгөө 5 хүнийг зодсон хэрэг мэт болгоод байна. Үхсэний хохь амьдын зол болж байна. Ийм шударга бус байдлыг зогсоох ёстой.” ЗТХЯ-нд болсон хэргийн үйлдсэн этгээдийн талаар би хэдэн үг хэлмээр байна. Анх Г.Батхүүг Зам тээврийн сайд байхад тус яаманд газрын дарга байсан. Дараа нь одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг сайд байхад газрын дарга байсан. Дараа нь Уул уурхайн яаманд газрын даргаар ажиллаж байгаад энэ засгийн газрын үед ЗТХЯ-ны газрын даргаар ажиллаж байсан. Өмнө нь үг хэлсэн зарим гишүүд намын томилгооны тухай ярьж байна. Би МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Мөн намын залуучуудын даргаар ажилллаж байсан. Би МАН-д Б.Махбал гэдэг гишүүн байсныг ёстой мэдэхгүй юм. Ямар ачтай буянтай нүүртэй, нүнжигтэй хүн гэхээрээ бүх яамдын сайд нар, бүх төрийн нүүрэн дээр яамны дарга хийж яваад яамыг өөрийнхөөрөө удирдана гээд гэмт хэрэг үйлдэж төрийн нүүрийг ингэж шороотой хутгаж байгааг ойлгохгүй байна. Дэд сайд Л.Халтар та Дорждагва гэдэг хүнийг ажлаас нь халаарай. Танай яаманд гарсан энэ хүн амьны хэргийн үндэслэл нөхцөл нь тэр Дорждагва гэж хүнтэй салшгүй холбоотой. Тэр хүн одоо хэлтсийн дарга хийгээд явж байна. Тэтгэвэрт гарсан хэрнээ эргээд газрын даргаар ажиллаж яваа хэд хэдэн хүн танай яаманд байгаа шүү. Ц.Нямдорж сайдад хандаж хэлье. 4 нялх хүүхдээ тэврээд үлдсэн эмэгтэй, тэр 4 хүүхдийн нэр төрийг сэргээж өгөөрэй. Хэргийн зүйл ангийг Цагдаагийн байгууллага зөвөөр зүйлчлээсэй гэж хүсч байна. Тэр 4 хүүхэд насанд хүрээд эцгийнхээ тухай мэднэ. Энэ Монгол улсын шүүх хуулийн байгууллагад шударга ёс гэж байдаг л юм бол энэ эрх мэдэл эд хөрөнгөтний өмнө бөхийдөггүй гэдгийг харах цаг болсон."