Ш.Анхмаа 2019.02.04 | Vip76.mn

Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

Сар шинэдээ сайхан шинэлээрэй!
МЭНДЧИЛГЭЭ 

Урин цагийн эхлэл болсон Монгол түмний уламжлалт баяр Цагаан сарыг тохиолдуулан эрхэм хүндэт нийлэлчүүддээ XVII жарны шороон гахай жилийн сар шинийн мэндийг дэвшүүлье! Улиран одож буй шороон нохой жил санасан үйлсээ эхлүүлэх, эхлүүлсэн үйлсээ хэрэгжүүлж дуусгах, хэрэгжүүлсэн үйлсийнхээ үр шимийг үзсэн амжилт, бүтээл арвин жил байлаа.

Нийслэл Улаанбаатар хотын нийгмийн салбарын хувьд өнгөрсөн нэг жил иргэдийн хүсэлт, салбарын асуудлуудыг шийдвэрлэсэн бодлогын баримт бичгүүд хэрэгжиж эхэлсэн өрнүүн их ажлын жил байсан юм. Угтан золгож буй шороон гахай жилдээ иргэн төвтэй төрийн үйлчилгээг нийслэлчүүддээ хүргэж, “Иргэдийн оролцоотой – Хөгжлийн жил” болгохоор хичээн ажиллах болно.

Азай буурлууд нь амар амгалан, идэр залуучууд нь арвин үйлстэй, энхрий үрс нь эрүүл энх, инээд баясал дүүрэн байхын ерөөлийг өргөн дэвшүүлье!

Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ ШИЖИРБААТАРЫН АНХМАА