Д.Сарангэрэл 2019.02.25 | TV5

ХУД-ийн хоёрдугаар хорооны дахин төлөвлөлтөд орсон 27 айл шинэ байрандаа орлоо

ХУД-ийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучнаар арьс ширний тавдугаар байр ашиглалтын шаардлага хангахгүй, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, газар хөдлөлтөд тэсвэргүй гэдгийг мэргэжлийн байгууллагын дөрвөн удаа тогтоож, шийдвэр гарч байжээ.

Иймээс иргэдийг аюулгүй орчинд амьдрах боломж нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д. Сарангэрэл нийслэлийн удирдлагуудтай хамтран ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай нэхмэлийн орон сууцыг дахин төлөвлөлтөд оруулах ажлыг үе шаттай зохион байгуулж байна.