2018.07.03
Азийн тогтмол орлоготой үнэт цаасны V чуулга уулзалт боллоо
Орон сууцны тасралтгүй санхүүжилтийн сувгийг нээх олон улсын туршлагаас судлах Азийн Тогтмол Орлоготой Үнэт Цаасны 5 дахь удаагийн чуулга уулзалт /AFIS/ Улаанбаатар хотноо 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр зохион байгуулагдаж байна.
Энэхүү дээд хэмжээний чуулга уулзалтыг Монголын Ипотекийн Корпораци /МИК ОССКХХК/ нь Барилга Хот Байгуулалтын Яам, Сангийн Яам, Санхүүгийн Зохицуулах Хороотой хамтран зохион байгуулж байгаа юм.
Чуулганы үеэр орон сууцны санхүүжилтийг богино хугацаанд шийдэх боломжийн талаар хэлэлцлээ.