Х.Нямбаатар: Төрийн ажил залгамж шинж чанартай явагдаасай
Нийслэл Улаанбаатар хотын өнгө төрх өдрөөс өдөрт өөдөлж байгаатай та санал нийлэх үү?
4 уулынхаа дунд зохион байгуулалтгүйгээр оршсон Улаанбаатар хотыг өнөөдрийн бодит нөхцөл байдал дээр дүн шинжилгээ хийж, хөгжилтэй орнуудын нийслэл хотын жишигт дөхсөн бүтээн байгуулалтуудыг судалж, ТЭЗҮ боловсруулан ажил хэрэг болсон 16 бүтээн байгуулалтыг нэрлэж болно.
Улс төрийн тоглолтуудыг үл хайхарч, ард иргэдийн эсэргүүцэлтэй тулж яваа ч хийхээр төлөвлөж, эхлүүлсэн ажлуудынхаа үр дүнг үзэхээр хурдтай ажиллаж шаардлагатай байгаагаа ярьж байв.
Хотын томоохон бүтээн байгуулалтууд
“20 минутын хот” болох Сэлбэ Дэд төвийн бүтээн байгуулалт
1 жилийн дотор 160 га газар чөлөөлж, Сэлбэ хотын бүтээн байгуулалтыг эхлүүлээд байна. Сэлбэ Дэд төвийн эхний ээлжийн 4400 айлын сууцны бүтээн байгуулалт эхэлсэн. Мөн Ханын материал, Шар хадыг орон сууцжуулах ажлыг эхлүүлэв.
Нийтийн тээврийн шинэчлэл
Нийтийн тээврийн салбарт бодлогын шинэчлэл хийж, жилийн дотор орлого нь 14 тэрбумаар өсөв. Тухайлбал, автобусны жолооч нар гар дээрээ 1000 долларын цалин авдаг болов. Мөн ТҮК-ийн ажилчдын цалинг 1000 ам, долларт хүргэж цэвэрлэгчийн ажлыг эрэлттэй ажлын байр болгов. Ногоон автобусны дуулианы дараа 2 сарын дотор 600 шинэ автобус худалдан авч, үйлчилгээнд гаргаж, нийтийн тээврийг хөл дээр нь босгов.
Замын чанар түвшин ахив
1 жилийн дотор 180 км автозам засав. 1978 оноос хойш засвар хийгээгүй Найрамдал зуслангийн замыг энэ зун дуусгах, Энхтайваны өргөн чөлөө зэрэг болон хот доторх замуудыг 40-50 хэмд тэсвэртэй, бутим материал ашиглав засварлав. Засварын ажил үргэлжилсээр байна.
Нийслэл өмчүүдээ буцаан авав
Ашиглалтын шаардлага хангаагүй болон, хууль бусаар өмчилсөн нийслэлийн өмчийг буцаан авч, нийслэлд шаардлагатай бүтээн байгуулалтууд болгов.
Иргэд бидний анхаарлыг татаж, сэтгэл баясгасан ямар үйл явдлууд болов?
Хамгийн ойрын үйл явдлаас нэрлэвэл Эх үрсийн баярын өдөр, хөгжсөн орнуудад л үзэж болох Диснейн баатруудын парад болов. Хүүхэд багачууд төдийгүй, аав ээжүүд, эмээ өвөө гээд бүгд л баясч, нүдээ баясгаж харагдав.
Хаа сайгүй орших, явган хүний зам тагласан ТҮЦ-үүд байхгүй болсноор, хүнсний аюулгүй байдал, хотын үзэмжээс гадна, тайван алхах орон зайг мэдрэв.
Эртэч хот болж, төрийн албаны ажлын цагийг урагшлуулснаар ажилтан, албан хаагч иргэд, гэр бүлдээ, хувь хүнийхээ хөгжилд, амьдралдаа гаргах цаг нэмэгдсэн.
Аливаа улсад хотын баяр, иргэд нийтээрээ тэмдэглэн баясдаг арга хэмжээнүүд бий. Ажил, амьдралынхаа ачааллаас түр амсхийж, тархиа амраах, баярлаж хөөрөх нь энэ цаг үед хүнд хэрэгтэй чухал хэрэгцээний нэг мөн билээ...

Сэтгүүлч