2018.01.05

О.Баасанхүү:Татвар нэмэхгүй байх боломж байна уу?

Өнөөдөр /2017.01.05/ УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх  Гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах хөтөлбөрийн талаар мэдээлэл хийж байна.

 УИХ-ын гишүүн О.Баасанхүү татварын нэмэгдэл, түрээсийн орон сууц хөтөлбөрийн хэрэгжилт, хөдөө орон нутгийг хөгжүүлэх тал дээр ямар ажил хийгдэж байгаа талаар тодрууллаа.

Дагуул хотыг хөгжүүлнэ гэж ярьж байна. Эрдэнэт хотын  хөгжилд яаж анхаарч байна вэ?

Уул уурхай дээр ажиллаж байгаа хүмүүс хүнд хөдөлмөр эрхэлж байна. 25 хувийн татвараа эргэж харж болох уу?

Түрээсийн орон сууцыг хөгжүүлнэ гэсэн нэрээр  хамгийн муу байрыг төр худалдан авч байна. Түрээсийн орон сууцанд орсон хүмүүс зутарч байна. Иргэдэд өөрсдөө бүтээн байгуулж, амьдрал ахуйгаа өөднө татах боломж олгох хэрэгтэй.

Цалингаараа үндсэн өртөгөө барагдуулаад орон сууцтай болох боломж байна. Ард түмнийг орон сууцжуулах боломж байна уу? гэсэн хэд хэдэн асуултанд  хариулт авлаа.

УИХ-ын гишүүн,Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан 

Дахин төлөвлөлтийн  хүрээнд аймгийн төвийг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу ажил явагдаж байгаа. Эрдэнэт хотод  энэ жил төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтанд оруулна. Энэ жил бүтээн байгуулалтанд 5 тэрум төгрөг зарцуулна.

Нийслэл хотод  түрээсний орон сууцаар 16,000 хөдөө орон нутагт 4000 айлыг орон сууцжуулна. Өнөөдрийн байдлаар 1000 гаруй айл орон сууцандаа орсон.  Дутуу баригдсан түрээсний орон сууц хот, хөдөөд бий. Үүнд  56 тэрбум  төгрөг шаардлагатай. Хөгжлийн банктай  гэрээ хийхээр ажиллаж байгаа

Ерөнхий сайд У.Хүрэлсүх сөрөг хүчний зөвлөмж, шүүмжийг хүлээж авна.

2012-2016 онд улс орон хүнд байсан. 2016 онд улс орны эдийн засаг ямар байсныг бүгд мэдэж байгаа. Өнөөдөр  Чингис бондын 500 саяыг төлж барагдууллаа.

Цаана нь олон бондуудын өрийг төлөх шаардлагатай. Гэхдээ улс орны эдийн засгийн байдал аажуухан өсөж байна. Энэ бол  сайн зүйл.  Төсвийн алдагдал багасаж, доллар бага ч гэсэн буурч байна.

Бид 2016 онд хүнд  эдийн засаг хүлээж авсан Улсаа дампууруулах уу? үгүй юу? гэдэг сонголтон дээр байсан.Тийм ч учраас Олон улсын байгууллагуудтай хамтарч ажилласан. Өнөөдөр үр дүн харагдаж байна. Олон Улсын Валютын сангийнхан 1 сарын 25 нд ирнэ.  Татварын асуудлыг ярилцана.