Байр суурь3 мин унших
Д.Тэрбишдагва: Ипотекийн зээлийн хөтөлбөрийн эргэн тойронд таатай мэдээлэл бишгүй байна
Сэтгүүлч Munkhtuya_vip
Одоохон...
Байр суурь3 мин унших
Сэтгүүлч Munkhtuya_vip
"Ипотекийн зээлийн 1,2 хувь нь чанаргүй зээлийн ангилалд орсон байна. 1,2-хон хувь нь шүү. Хөгжлийн банкнаас олгосон зээлийн 70 орчим хувь нь чанаргүй зээл байна. Энэ бүхнээс үзэхэд өнөөдөр хэрэгжүүлж буй хариуцлагын тогтолцоог иж бүрнээр авч үзэх цаг нэгэнт болжээ.
Ипотекийн зээлийн хөтөлбөрийг цааш үргэлжүүлэх боломжтой гэж үзэж байна. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл батлагдсантай холбогдуулан тогтоол гаргасан шүү дээ.
Монголбанк, Сангийн яам хамтран уг тогтоолыг хэрэгжүүлэх ёстой. Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргад үүрэг болгосон. Тиймээс хүлээсэн үүргийнхээ дагуу хяналт тавьж ажиллах болно.
Ипотекийн зээлийн хөтөлбөрийн эргэн тойронд хэд хэдэн таатай мэдээ байна. Жишээлбэл, ипотекийн зээлийн хөтөлбөр нь өөрөө өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар явж байна. Энэ ч утгаараа 1 их наяд орчим төгрөгийн хуримтлал бий болгож, түүгээрээ ипотекийн зээлээ үргэлжлүүлэн олгож байгааг сонслоо.
УИХ-ын тогтоолын төсөл бол хуультай ижил статустай. Тиймээс хэрэгжүүлэх ёстой. Тогтоолыг хэрэгжилтийг хангах явцад ямар бэрхшээл учирч байна?
Томоохон барилгын компаниуд зээл авч, томоохон төсөл хөтөлбөр санхүүжүүлсэн тохиолдол олон байна. Эдгээр компанийн зээлийн эргэн төлөлт ямар явцтай байна?"
Нэгд, ипотекийн зээлийн эх үүсвэрийн асуудал байна. Өнөөдрийн нөөц, боломжиндоо тулгуурлан Монголбанк идэвхтэй ажиллаж байгааг тэмдэглэн хэлэх нь зүйтэй. Ипотекийн зээлийн хөтөлбөрийг өөрөө өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаа нь зөв.
Хоёрт, Сангийн яамнаас бодит мэдээлэл авах хэрэгтэй. Барилга, хот байгуулалтын яам дангаараа гадаадын хөрөнгө оруулагчидтай уулзаж, хөрөнгө оруулалт татах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх мэдэл алга байна. Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилт ямар байгааг талаар Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яам хамтран анхаарч байна.
Арилжааны банкуудын томоохон зээлдэгчдийн дунд зөвхөн барилгын компаниуд гэлтгүй уул уурхайн компаниуд ч багтаж байна. Тийм учраас тухайн арилжааны банкны эрсдлийг тооцох, зээлийг эргэн төлөх хугацааг хэдий хэр хугацаагаар сунгах талаар Монголбанк судалж байгаа юм. Энэ онд багтаж аж ахуйн нэгжүүдийн зээлээ төлөх хугацааг сунгах нь тодорхой болсон.