2018.02.07

Д.Сарангэрэл: Иргэдээ орон сууцжуулахад санхүүжилт хэрэгтэй

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар /2018.02.06/  “Ахмадын орон сууц”, “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Төрийн орон сууцны корпорацийн мэдээлэл сонссон. 

УИХ-ын гишүүн Д. Сарангэрэл

Энэ асуудлыг хамтдаа харж шийдэх хэрэгтэй. Санхүүжилтийн асуудлаас болж ажил явахгүй байгаа. Өнөөдрийн байнгын хорооны хурал дээр тодорхой шийдвэр гаргах хэрэгтэй. 972 орон сууц ашиглалтанд ороход санхүүжилтийг яаж шийдэх асуудлыг тодорхой болгох шаардлага байна.

Ахмадууд маань өөрийн гэсэн байр орон сууцтай болж,  үр хүүхэддээ өвлүүлэхийг хүсдэг. Хэрвээ урьдчилгаа мөнгөний хэмжээтэй төлбөрийг түрээсийн хугацаандаа бүрэлдүүлж чадвал энэ байраа өөрийн болгож авах хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх энэ чиглэлийг судалж үзвэл иргэдийн хүсэн хүлээсэн нэг шийдэл болох юм байна лээ. Бас орон сууцны талбай бага байвал ам бүл цөөн ахмадуудад санхүүгийн дарамт бага гарна.