Оюун-Эрдэнэ.Л 2019.03.22 | Vip76.mn

Л.Оюун-Эрдэнэ: Цаг хугацаа өөрөө шүүгч шүү

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар ЗХЖШ-ын даргад А.Ганбатыг томилох эсэх асуудлыг хэлэлцэж, байнгын хорооны  гишүүдийн 93.3 хувиар  түүнийг  ЗХЖШ-ын даргад дэмжлээ. Хэлэлцсэн  асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж,  асуулт тодруулсан юм.

ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ

Ийм, тийм зүйл хийгээрэй гэж захихаас илүү төрийн сүлдэндээ үнэнч, ёс зүйтэй байгаарай, байгууллагынхаа нэр хүндийг бодож ажиллаарай, хувь, хувьсгалаа ялгаарай, томилсон хүндээ биш төрийн сүлдэндээ үнэнч ажиллаарай гэж захья. Хууль хяналтын байгууллагуудыг ард түмэн Монгол Улсын тусгаар тогтнол, төрт ёс шударга ёсны хэм хэмжүүр гэж хардаг. Төрийн сүлдэндээ сүү өргөдөг ард түмэн минь та бүхнээр төрийг төсөөлдөг. Зөвхөн улстөрчдөөр биш. Энэ бүхнийг бодож ажиллаарай цаг их өөр болж байна шүү. Цаг хугацаа гэдэг бол өөрөө шүүгч таны гаргасан шийдвэр хэлсэн үг чинь эргээд олон түмний өмнө шүүгддэг энэ бүхнийг бодож яваарай. Амжилт хүсье.