УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн ЗХЖШ-ын даргаар А.Ганбатыг томилох асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Гарамжав "эмэгтэй гишүүд, ээж хүмүүс сүүлийн үед цэргийн албатай холбоотой сэтгэл эмзэглүүлсэн мэдээлэл гарч байна. Та хамгийн түрүүнд цэрэг хүүхдүүдийн маань амь нас, аюулгүй байдлыг нь батлан даах хэрэгтэй байна" хэмээн хэлсэн юм.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар ЗХЖШ-ын даргад А.Ганбатыг томилох эсэх асуудлыг хэлэлцэж, байнгын хорооны гишүүдийн 93.3 хувиар түүнийг ЗХЖШ-ын даргад дэмжлээ. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт тодруулсан юм. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нэр дэвшигчээс зарим асуудлаар байр суурийг нь асуулаа Монгол улсын зэвсэгт хүчин, ОУ энхийг сахиулах ажиллагаанд маш амжилттай оролцож, улс орныхоо нэр хүндийг маш өндөрт өргөж байгаа. Үүний хажуугаар дотоодын цэргийн анги, нэгтгэлийн удирдлагууд хариуцлага алдаж, эх цагт цэрэг эрсийн амь нас эндэж, эрсэдсэн тохиолдлууд гарах болсон.Энэ нь нийгмийн цочроож байгаа. Өмнөх Батлан хамгаалах сайд үүнтэй холбоотойгоор хариуцлага үүрье гэж яригдаж байсан. Яг чиг үүрэг, төвлөрсөн нэгдмэл удирдлагын хүрээнд ЗХЖШ-ын даргад цэргийн анги нэгтгэлийн удирдлагууд шууд харьяалагдаж, захирагддаг. Томилгоо, сэлгээ эрх нь байдаг. Харин Батлан хамгаалахын сайд бол улс төрийн томилгоогоор хийгддэг. Үүнийг манай олон нийт мэддэггүй. Тэгэхээр та цаашид энх цагт цэрэг эрс амь нас, эрүүл мэндээрээ хохирохгүй байх, хариуцлагажуулах, сахилгажуулах чиглэлд ямар ажлууд хийх төлөвлөгөөтэй байна вэ? Түүний асуултад нэр дэвшигч А.Ганбат хариуллаа.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар ЗХЖШ-ын даргад А.Ганбатыг томилох эсэх асуудлыг хэлэлцэж, байнгын хорооны гишүүдийн 93.3 хувиар түүнийг ЗХЖШ-ын даргад дэмжлээ. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт тодруулсан юм. УИХ-ын гишүүн, ЗТЯамны сайд Б.Энх-Амгалан Амжилт хүсье. Та хэдэн зүйлд анхаарал тавиарай гэж хүсэж байна. Сүүлийн 25 жилд хамгийн улс төржөөгүй салбар бол Батлан хамгаалах салбар гэж би боддог. Цэргийн нисэх хүчний салбарыг бэхжүүлэхэд онцгой анхаараарай. Хоёрдах нь ОУ-ын энхийг сахиулах хүчинд манай цэргүүд оролцож байгаа. Тэднийхээ мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, бусад армиудаас суралцах, орчин үеийн зэвсэг, техникийн эзэмшиж сурах ажилд анхаараарай. Цаашдаа болж өгвөл Монголын эмнэлгийн болон инженерийн ротыг оролцуулах боломжийг олгоход анхаараарай. Эх орны бүтээн байгуулалтад цэргийн анги, нэгтгэлүүдийг татан оролцуулахад онцгой анхаараарай. Бааранд суудаг биш, казино тоглодог биш, мансууруулах бодис хэрэглэдэг биш. Харин эх орондоо хэрэгтэй зүйлс хийдэг эр цэргүүд хэрэгтэй байна. Замын болон төмөр замын бүтээн байгуулалт болоод ойн цэвэрлэх арга хэмжээнд оролцуулах хэрэгтэй. Оюутан цэрэг гэдэг шиг малчин цэрэг гэдэг санал их ирдэг юм байна лээ.