Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийж, эхний хуралдаанаа хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсын ерөнхий прокурорыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Ерөнхий Прокурорт Б.Жаргалсайханыг томилуулах санал ирүүлсэн бөгөөд УИХ-ын гишүүд нэр дэвшигчтэй холбоотой санал хэллээ. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: “Та төрийн жинхэнэ албан хаагчаар олон жил ажилласан учраас таныг энэ алба сайн хашина гэж итгэж байна. Би ч төрийн албанд олон жил ажилласан учраас төрийн албан хаагчид итгэдэг. Ямар нэг байдлаар төрийн төлөө ёс зүйтэй ажиллах зарчим бий болдог. Гол алдаа нь та бүхнийг томилж байгаа, сонгож байгаа энэ хүмүүс төрийн системийн алдаанаас болж та бүхний ажил буруу тийшээ явдаг. Эсвэл ямар нэг удирдамж авдаг зэргээс болдог. Бид сошиал гэдэг зүйлийг сонсож ажлаа хийдэг байх ёсгүй. Та хуулийн дагуу ямар зарчмаар байх ёстой гэдгийг баримтлана ажиллаарай. Таныг сонгон томилсон хүмүүст ч энэ байдлаар хангах ёстой. Өөрийнхөө удирдлагад ажиллаж байгаа хүмүүст ч үүнийг анхааруулах ёстой. Та бүхэн хуулийн хүрээнд хуулийн дагуу л чиглэл авч ажиллах ёстой. Ард иргэдийн бухимдал болсон нэг зүйл бол иргэнд хатуу эрх дархтанд өөрөөр ханддаг. Асуудал байдаг. Шийдэл хариу байдаггүй. Хуулийн нэг л зүйлээр нэг л заалтаар иргэн ба эрх мэдэлтэнд адил үйлчилдэг байх ёстой шүү. Мөн хэрэг зөрчлийг илрүүлэх тоондоо анхаараад байх нь хэт туйлширсан, хэрэг хүлээлгэн тулгах үйлдэл бий болгох эрсдэлтэй шүү. Энэ эрүүдэн шүүлт гэнэт гарч ирээгүй гэдгийг бүгд мэдэж байгаа. Ийм зүйл болох бүх шатанд хуулийн дагуу хяналт тавьж ажиллаарай. Танд амжилт хүсье.”
УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2019.04.05/ үдээс хойших чуулганы хуралдаан Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсын Ерөнхий прокурорыг зөвшилцөх асуудлыг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн О.Баасанхүү зарим зүлийг хийхийг нэр дэвшигчид даалгалаа Улс орон замбараагүй болчихлоо. Улс төрчид нь замбараагүй болохоор ийм зүйл болж байна. Манай Хууль зүйн сайд 15 хэргээр шалгагдаж байгаа гэсэн, Т. Аюурсайхан гишүүнийг тагнаж, чагнасан гэсэн, мөн 49 гишүүн ЖДҮ-ийн хэрэгтэй холбогдсон байгаа. Энэ бүгдийг олон нийтэд ил болго. Удахгүй сонгууль болох гэж байна. Эрх тэгш үйлчлээрэй. Дээрээс нь хэлмээр байна. Авилгыг шийдье гэвэл Эрдэнэтийг шийд. Та жилд нэг удаа УИХ-д тайлангаа тавих ёстой. УИХ-ын гишүүд энд гэмт хэрэг ярьдаг биш харин Та ирж бидэнд ажлаа тайлагнамаар байлаа. Ингэхгүй бол бид 3 жил бие биенээ "алуурчин, хулгайч, ЖДҮ-чин, козиночин" болголоо.
УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2019.04.05/ үдээс хойших чуулганы хуралдаан Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсын Ерөнхий прокурорыг зөвшилцөх асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Содбилэг нэр дэвшигчээс С.Зориг агсны хэрэгтэй холбоотой хэд хэдэн асуулт асуулаа Улсын Ерөнхий прокурорт нэр дэвшигчээс С.Зориг агсны хэрэгтэй холбоотой асуулт асуумаар байна. Тэр хэрэгтэй холбогдож байгаа хүмүүстэй холбоотой бичлэгийг УИХ-ын гишүүд болон сэтгүүлчид үзсэн. Маш их яргаллаар хэргээ хүлээсэн. Тэр иргэд Орхон аймгийн иргэд байгаа. Тэдгээр иргэдийн хэргийг та хэрхэн шийдэх вэ? Та эсэргүүцэл бичих үү? Мөн Хэргийн шийдвэр олон зүйлийг нууц гэдэг нэрээр олон нийтээс нуусан байгаа. Тэгээд хэргийг нууцаас гаргахтай холбоотой саналууд прокурор дээр очоод гацчихсан гэж ойлгосон. Тэгэхээр Улсын Ерөнхий Прокурор шийдэж байж нууцлалаас гарна гэдэг ойлголттой байгаа. Тэгэхээр та үүнийг нууцлалаас гаргах уу? ялангуяа шүүхийн шийдвэрүүдийг нууцлалаас гаргах уу?
Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийж, эхний хуралдаанаа хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсын ерөнхий прокурорыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Ерөнхий Прокурорт Б.Жаргалсайханыг томилуулах санал ирүүлсэн бөгөөд УИХ-ын гишүүд нэр дэвшигчтэй холбоотой санал хэллээ. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: “Миний хувьд таныг Ерөнхий прокурорын ажлыг хариуцлагатай гүйцэтгэж чадна гэсэн итгэл төрж байна. Иргэдийн дунд яригдаж байгаа томоохон хэргүүдийг шийдэх тал дээр шуурхай, шударга ажиллаж хариулт өгөх хэрэгтэй байна. Мөн хууль бус үйлдлийг таслан зогсоож, хэрэг хүлээлгэдэг ийм байдлыг анхаарч, хяналт тавьж ажиллаарай.”
Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийж, эхний хуралдаанаа хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсын ерөнхий прокурорыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Ерөнхий Прокурорт Б.Жаргалсайханыг томилуулах санал ирүүлсэн бөгөөд УИХ-ын гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, санал хэлж байна. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: “Энэ албан тушаалын нэр хүнд их чухал. Монгол төрийн нэрийн өмнөөс яллах дүгнэлт үйлддэг. Нийгэмд үүссэн нөхцөл байдалд зөв бурууг ялгадаг. Хууль хүчний байгууллагад хяналт тавьдаг. Чиглэл үүрэг өгдөг эрх дархтай байгууллагын удирдлагаар та очиж байна. Өнөөдөр эрүүдэн шүүх тухай их ярьж байна. Үүнд хяналт тавих эрх, үүрэг прокурорт бий. Цагдаа, Тагнуул, АТГ зэрэг мөрдөн шалгах эрх үүрэг бүхий байгууллагуудад хяналт шалгалт хийх эрх нь прокурорт бий. Өнөөдөр айж цочоод байгаа бичлэг прокурорын хяналт муу байснаас болж байгаа. Эцэстээ бүх юмны буруутан прокурор болдог. Тиймээс хяналтаа сайн хийгээрэй. Хууль хяналтын байгууллагад 20 гаруй жил сайд хийгээд салбарт нь байсан хэрнээ өнөөдөр эрүү шүүлт байна гэж халаглаад уучлал гуйж, эмнэлэгт хэвтүүлээд байх жишээтэй. Би танд юу гэж хэлэх гээд байна гэхээр С.Зоригийн хэргийн аллагыг захиалсан цаад захиалагчдийг олохын тулд та мэргэжлийн ур чадвараа ашиглаж, шударга зарчимаа барьж ажиллаарай. Танд амжилт хүсье.”