Б.Мөнхцэцэг 2019.03.22 | Vip76.mn

СХД-ийн Казах иргэдэд мэндчилгээ дэвшүүлж, хүндэтгэл үзүүллээ

СХД-ийн Казах иргэдэд мэндчилгээ дэвшүүлж, хүндэтгэл үзүүллээ

Хаврын урь орж, шинэ жил эхэлснийг лалын ертөнц даяараа өргөн тэмдэглэдэг эртний уламжлалт баяр бол Наурыз юм. Баяраа өргөн дэлгэр тэмдэглэж байгаа энэ өдөр СХД-ийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Мөнхцэцэг дүүрэгтээ ажиллаж амьдарч байгаа нийт Казак түмэндээ уламжлалт Наурызын баярын мэндийг өргөн дэвшүүллээ.

Тэдний төлөөлөл болсон Х.Бодог, У.Батан, Х.Амина нарын гэр бүлд нь хүндэтгэл үзүүлэн Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хүндэт тэмдэгээр шагнаж урамшууллаа.

Та бүхэн минь энэхүү хаврын баяраараа үр ач нараа тойруулан, энх мэнд, элбэг дэлбэг сайхан баярлаарай хэмээх дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнхцэцэг мэндчилгээ дэвшүүллээ.