Ж.Энхбаяр 2019.03.22 | Vip76.mn

Ж.Энхбаяр: Зэвсэгт хүчин улстөрөөс ангид байх ёстой шүү

УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн ЗХЖШ-ын даргаар А.Ганбатыг томилох асуудлыг хэлэлцлээ. 


Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Энэ хүн бол ЗХЖШ-ын даргаар томилогдоход шаардагдах мэргэжил, чадварыг эзэмшсэн, бэлтгэгдсэн хүн. Тиймээс дэмжиж байгаа гэдгээ онцлон хэлсэн юм. Тэгээд Таны хамгийн их анхаарч ажиллах зүйл бол орчин үеийн байлдааны бэлэн байдал, цэргийн сахилга бат, цэргийн техникийн шинэчлэлийг хийх ёстой гэдгийг хэллээд. Мөн Зэвсэгт хүчин улстөрөөс ангид байх ёстой шүү гэдгийг сануулсан юм.