А.Бакей 2019.03.25 | Өдрийн сонин

А.Бакей: Наурыз гэдэг нь нарны баяр буюу ирж яваа цагийн баяр юм

А.Бакей: Наурыз гэдэг нь нарны баяр буюу ирж яваа цагийн баяр юм

Өдрийн сонин, 2019.03.22, СэтгүүлчЭ.ЯНЖМАА

Улсын их хурлын гишүүн асандокторакадемич А.Бакейтэй Наурызын баярын талаар ярилцлаа.

 

-Юун түрүүнд танд Наурызын баярын мэнд хүргэеКазах түмэн өргөн дэлгэртэмдэглэдэг Наурызын баярын утга учир юу вэ?

-Эсгий туурган Монгол, Казах түмэн аль аль нь ирж буй хавар цагийг баярлан угтаж авдаг уламжлалтай. Цагаан сар гэдэг ялгаагүй л ирж яваа цагийн баяр. Үүнтэй адилан Наурыз гэдэг нь нарны баяр буюу ирж яваа цагийн баяр юм. Жил болгоны гуравдугаар сарын 22-ны өдөр энэхүү баярыг тэмдэглэдэг. Энэ өдрийн маргаашнаас эхлэн өдөр уртасч эхэлдэг. Өдөр уртасч эхэлнэ гэдэг газар дэлхий дээр байгаа бүх амьд зүйлс сэргэж, ургах жам ёс явагддаг учраас үүнийг дагаж нүүдэлчин ард түмний хувьд мал төллөж, идээ цагаа элбэг болдог. Тэр хэмжээгээрээ сайн сайхан амьдрах бас нэгэн жил эхэлж байна гэж бэлгэшээдэг баяр юм даа. Наурыз гэдэг үг нь перс гаралтай үг. Нау гэдэг нь шинэ, рыз гэдэг нь өдөр. Шинэ өдөр утгатай. Тэгэхээр энэ нь ямарваа нэг шашны зан үйлтэй холбоогүй, нүүдэлчин ард түмний уламжлалтай цэвэр холбоотой баяр гэж ойлгох хэрэгтэй.

-Хэдий үеэс энэ баярыг тэмлэгдэх болсон юм бэ?

-Их эрт дээр үеэс л гэж ярьдаг. Зарим нь 2000 жил, зарим нь 3000 жилийн өмнөөс тэмдэглэж ирсэн гэдэг. Манай Монгол Улсад амьдардаг казах иргэдийн хувьд социалист нийгмээс арай өмнө тэмдэглэдэг байсан. Дараа нь нэгдэлжих хөдөлгөөн ялаад малчдын баяр гэсэн хандлагаар хязгаарлах бослон. 1990-ээд оноос хойш нийгэм чөлөөтэй болсны ачаар жинхэнэ утгаараа энэ баяр эргэж ирсэн гэж болно.

-Баярын өдрөөрөө юу хийжхэрхэн өнгөрүүлдэг вэ?

-Ихэнх зан үйл нь Цагаан сартай тун ойролцоо гэж хэлж болно. Мэдээж эхлээд айл өрх болгон Наурызын баяртаа сайтар бэлтгэнэ. Яагаад гэвэл баярын өдөр олон зочин гэртээ хүлээж авч, уулзаж учирдаг учраас тэр. Идээ будаагаа бэлдэхээс гадна гэр орноо сайхан цэвэрлэдэг. Бас өөдтэй өнгөтэй хувцасаа өмсөх гэдэг ч юм уу энэ бүх ажил Цагаан сартай адилхан. 22-ны өдөр хамгийн түрүүнд ойрын хамаатан садан, өндөр настнууд дээрээ очиж золгож, хүндэтгэл үзүүлнэ. Тэгээд ахмадууд, найз нөхдөөрөө, хотлоороо бие биедээ очиж цагаалга хийж, айл хэсч бие биенийхээ идээ будааг амсна. Хөдөө орон нутагт золголт зургаа, долоо хоног үргэлжилдэг. Хот суурин газар хоёр, гурав хоног үргэлжилнэ л дээ. Золголтоо нар мандсаны дараа эхлүүлдэг. Энэ дашрамд хэлэхэд, Наурызын өдөр ирсэн зочин болгоныг сайн дайлж, хүндэтгэж явуулах ёстой. Яагаад гэвэл ирсэн зочдын дотор сайн, муу хувцастай хүн ч байсан ямар нэгэн буян үйлдсэн хүн байж таараа. Тэр буянтай хүн гэрт орж ирсэн гомдоохгүйгээр явуулах ёстой. Ингэснээр тухайн хүний буян үлддэг гэж бэлгэддэг.

-Монголчуудын идээшүүс болгон өөр өөрсдийн гэсэн бэлгэдэлтэй байдагНаурызын баяраар Наурызын шөл хийдэг гэж дуулсанҮүний бэлгэдлийнталаар ярихгүй юу?

-Цагаан сараар ууц тавьдаг. Мөн бууз голлодог шүү дээ. Тэгвэл Наурызын баяраар дастархан буюу дэлгэсэн ширээн дээрээ их элбэг дэлбэг, олон төрлийн зүйлс дэлгэсэн байдаг. Идээ, будааны хамгийн гол нь Наурыз көже буюу Наурызын шөл юм. Энэ шөлийг хуучин оныг бэлгэдсэн улиран одож буй жилийн идээний дээж, мөн шинэ мал төллөсөн бол малын сүү, уургийг хослуулж хийдэг. Ийм найрлагатай сайхан амттай шөл гардаг. Хот газар бол хуучин оны тараг, аарц, борцолсон махны шөлөн дээр будаа хийж болгодог. Ирсэн зочин болгоноо шөлөөрөө дайлдаг. Үүнээс гадна каз, бусад идээний дээж ширээн дээр дэлгээстэй байдаг.

-Баяраараа архидарс хэрэглэдэггүй гэж дуулсан юм байна?

-Казах иргэдийн хувьд архи уух асуудлыг баярын үед цээрлэдэг. Өөрсдийнх нь зан заншил, шашин шүтлэгтэй холбоотой. Их дээр үеэс энэ заншил уламжлагдан ирсэн. Мөн ирсэн зочиндоо бэлэг өгдөггүй.

-Та баяраа хэрхэн тэмдэглэж өнгөрүүлдэг вэ?

-Хотод байдаг ахмад буурлууд дээрээ очиж золгодог. Үүний дараа гэртээ зочин хүлээж авдаг даа. Аав, ээж хоёр маань малчин улс. Хүүхэд байхдаа хот айлаараа тэмдэглэж, бие биенийхээрээ орж гарахад их л сайхан санагддаг байсан. Өдөр болгон баяр тэмдэглэдэггүй байсан учраас тэр биз дээ. Энэ завшаанаар Монгол Улсын ард түмэн, түүний дотор Баян-Өлгий аймгийн зон олонд, эх орны өнцөг булан бүрт оршин суугаа казах иргэддээ Наурызын баярын мэндийг дэвшүүлж, Наурызын баяр маань өрх болгонд эрүүл энх, аз жаргал бэлэглэх болтугай. Улс түмэн маань тайван амгалан, идээ будаа арвин байх болтугай гэж хүсэн ерөөе.

-Наурызын баярыг Цагаан сартай ойролцоо гэж та хэллээТэгвэл казах түмэнЦагаан сарыг хэрхэн тэмдэглэдэг вэ?

-Хот суурин газар амьдардаг буурлууд Цагаан сараа ч тэмдэглээд Наурызаа ч тэмдэглэдэг байх жишээтэй. Залуу улсууд Цагаан сараар голдуу айл хэсч, золголт хийгээд Наурызаа өөрийн гэртээ тэмдэглэдэг.

-Аль улс орнууд Наурызын баярыг тэмдэглэдэг юм бол?

-Жишээлбэл, дэлхийн өнцөг булан бүрт тарж амьдарч буй бүх казах түмэн Наурызын баярыг тэмдэглэдэг. БНХАУ-ын Шинжаан Уйгарт байгаа казахууд жинхэнэ утгаар нь өргөн тэмдэглэдэг юм билээ. ОХУ, Киргистан гэдэг ч юм уу олон оронд тэмдэглэж ирсэн. Түүнээс дундад Азийн орнууд болох Үзбекистан, Тажигистанд тэмдэглэдэг.

-Нийтдээ хэчнээн хүн тэмдэглэдэг вэ?

-Албан ёсны тоо баримт алга. 2010 оны Монгол Улсын хүн амын тооллого, албан бус статистик мэдээллээс үзэхэд Налайх, Улаанбаатарт суралцаж буй оюутнуудыг оролцуулаад казах иргэдийн тоо 20 гаруй мянга элбэг болсон байх.

-Казахын ард түмнийг бүргэддомборгүйгээр төсөөлөхийн аргагүйБаярынөдрөөрөө домбор тогложнаадам хийдэг үү?

-Хөдөө, орон нутагт хот айл, малчин түмэн уламжлалт тоглоом, тэмцээн хийдэг. Жишээлбэл, хурдан морины уралдаан, үндэсний бөх барилдуулах гээд. Оройн цагаар янз бүрийн дуу хуур болдог. Аливаа баяр гэдэг орчин цагийг дагаад зарим зан үйл нь шинэчлэгдээд явдаг. Хүн ам суурьшсан газар Наурызын баярт зориулсан тоглолт болдог. Би өнгөрсөн зургаан жилийн хугацаанд Баян-Өлгий аймгийн Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийн даргаар ажилласан. Энэ хугацаандаа төв талбайд казах гэр барьж, зан заншилыг харуулсан эд хогшилыг олон түмэн таниулсан ажил хийсэн удаатай. Мөн Соёлын төв өргөөнд Домборын эгшиг тоглолт хийж, энэ маань одоо ч гэсэн уламжлал болон тогтжээ.

-Сүүлийн жилүүдэд та нийгэмулс төрийн хүрээнд ямар ажлууд хийж байнавэ?

-Миний хувьд 2016 оны сонгуулийн дараагаас цэвэр судалгаа, шинжилгээний ажлаа хийгээд явж байна. Улсад нийтдээ 35 жил ажилласнаас найман жилд нь УИХ-д суулаа. 27 жилд нь багшлах, эрдэм шинжилгээний судалгааны ажлаа хийсэн. Хөдөө аж ахуйн эдийн засаг, хөгжлийн судалгааны төв ажиллуулж байна. Энэ чиглэлээр Монгол Улсын эдийн засгийн тулгуур салбар болох Хөдөө аж ахуйн хөгжилд тулгамдсан асуудал, ямар сорилт бэрхшээлүүд байгааг бусад судлаачидтай хамтран ажиллаж байгаа. Би Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн. Энэ үүрэгт ажлынхаа хүрээнд намын ажилд оролцоод явж байна.