Д.Сарангэрэл 2019.03.23 | TV5

Ашиглалтын шаардлага хангахгүй байранд амьдарч байсан 60 гаруй айл шинэ байранд орлоо

Хан-Уул дүүрэг 3-р хороо нэхмэлийн шарын байруудад иргэд хана цуурсан, өвөлдөө хүйтэн, бохир нь хальсан зэрэг хүндхэн нөхцөлд амьдарч байсан. Нэгэнт ашиглалтын хугацаа дууссан учир эдгээр орон сууцыг дахин төлөвлөлтөд хамруулан иргэдийг тохилог орон сууцанд оруулах ажил өнгөрсөн оноос эхэлсэн. Тэгвэл энэ амлалт биелэлээ олж 15,19 дүгээр байрны 60 гаруй айл шинэ байрандаа орж, өнөөдөр байрныхаа түлхүүрийг гардан авлаа. Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн удирдлагууд болон холбогдох албаныхан оролцлоо.

Ашиглалтын хугацаа дууссан орон сууцанд амьдарч байсан 60 гаруй айл өнөөдөр байрандаа орж байна. Байрны чанар, орчин гээд бүхий л зүйл таалагдаж байна гэдгийг оршин суугчид хэлж байлаа.