О.Содбилэг 2019.04.05 | Vip76.mn

О.Содбилэг: Бичлэгийг хуульч, эмч нарт үзүүлэх боломжтой юу?

УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2019.04.05/ үдээс хойших чуулганы хуралдаан Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсын Ерөнхий прокурорыг зөвшилцөх асуудлыг хэлэлцэж байна.


Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Содбилэг нэр дэвшигчээс С.Зориг агсны хэрэгтэй холбоотой хэд хэдэн асуулт асуулаа

Улсын Ерөнхий прокурорт нэр дэвшигчээс С.Зориг агсны хэрэгтэй холбоотой асуулт асуумаар байна. Тэр хэрэгтэй холбогдож байгаа хүмүүстэй холбоотой бичлэгийг УИХ-ын гишүүд болон сэтгүүлчид үзсэн. Маш их яргаллаар хэргээ хүлээсэн. Тэр иргэд Орхон аймгийн иргэд байгаа. Тэдгээр иргэдийн хэргийг та хэрхэн шийдэх вэ? Та эсэргүүцэл бичих үү?

Мөн Хэргийн шийдвэр олон зүйлийг нууц гэдэг нэрээр олон нийтээс нуусан байгаа. Тэгээд хэргийг нууцаас гаргахтай холбоотой саналууд прокурор дээр очоод гацчихсан гэж ойлгосон. Тэгэхээр Улсын Ерөнхий Прокурор шийдэж байж нууцлалаас гарна гэдэг ойлголттой байгаа. Тэгэхээр та үүнийг нууцлалаас гаргах уу? ялангуяа шүүхийн шийдвэрүүдийг нууцлалаас гаргах уу?