Мөнх-Оргил.Ц 2019.04.09 | Vip76.mn

Ц.Мөнх-Оргил: Хуулиа хэзээнээс хэрэгжүүлж эхлэх талаар маш сайн тооцоолох ёстой

Ц.Мөнх-Оргил: Хуулиа хэзээнээс хэрэгжүүлж эхлэх талаар маш сайн тооцоолох ёстой

Өнөөдөр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав нарын 11 гишүүн 2019.02.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны тайлангын талаар хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-оргил хэд хэдэн хүнээс асуулт асууж хариулт авлаа.

С.Чинзориг сайдаас: Нийгмийн даатгалын багц хуулийн төслүүдийг Засгийн газарт яг хэзээ өргөн барих вэ? Цаг хугацаа хэлээч

Ажлын хэсгээс: Дараагийн дугаарт нийгмийн хамгааллын чиглэлд гишүүдээс өргөн барьж байгаа мөнгө төгрөгтэй холбоотой хуулийн төслүүд дээр Засгийн газрын байр суурь их ойлгомжтой тодорхой баймаар байна.

Ц.Гарамжав гишүүнээс: Манай эмэгтэй гишүүд энэ хуулийг санаачилаад орж ирж байгаад баяртай байна. Эмэгтэйчүүдийн асуудал гээд ганцхан эмэгтэй гишүүд өргөн барих ёстой биш шүү дээ. Бусад гишүүддээ танилцуулаад бид нар ийм хуулийн төсөл өргөн барих гэж байна гээд танилцуулах юм бол бид нар бас нэмэгдэж орно. Дан ганц эмэгтэйчүүдийн ч асуудал биш тэр дундаа эцгүүдийн асуудал ч гэсэн байж байгаа энийгээ анхаарч байгаарай.

Яг энэ хууль өргөн баригдсанаараа батлагдвал дундаж тэтгэвэр 2020 оны төсөвт хэдэн төгрөгний нэмэлт санхүүжилт шаардагдах байсан бэ хэдэн хүнд хэдэн төгрөгний нэмэлт тэтгэвэр оногдох байсан бэ?

Хуулийн төслийг өргөн барихдаа 2018 онд өргөн барьсан учраас  2019.01.01-ээс гээд  орчихсон юм байна. Одоо 2019 он гарчихсан юм чинь төсвийн хуулиндаа тааруулаад 2020 оны 01.01-ээс гэж орох байх энийг 2019 оны 6 сарын 1 гээд баталчихлаа гэж тооцвол 5 тэрбум төгрөгний нэмэлт санхүүжилт хэрэгтэй болох юм байна. Тийм эх үүсвэр гарах уу?