УИХ-ын өнөөдрийн /2019.04.12/ үдээс хойших нэгдсэн чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав, Д.Оюунхорол нарын 11 гишүүн 2019.02.28-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Төслийн хэлэлцүүлгийн үеэр санаачлагч, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Энэ хуулийн төсөл бол 2010 оноос хойш олон жил яригдаж байгаа хууль. 1990 онд тэтгэвэрт гарч, хүүхдээ тэжээх үүргээр хөдөлмөрлөх эрхээ, гэр бүлийн зардлаа хуваалцах хасуулсан, хохирсон ээж нарын хохирлыг барагдуулахад том дэмжлэг болох юм. Тийм учраас энэ хууль дээр ямар ч улс төр битгий яриасай гэж хүсэж байна. Энэ ажлыг бид хийх ёстой. Харин хуулийг хэлэлцэх ажлын хэсэг дээр яриад орхигдуулсан байгаа хоёр ангиллаа оруулж ирье. 32 жил ажилласан 55 нас хүрсэн эрэгтэй, 27 жил ажилласан өөрсдөө хүсвэл нас харгалзахгүйгээр тэтгэвэрт гаргаж байсан. Нийтдээ 288,5 мянган хүн тэтгэвэр гарч байсан. Үүний 45,9 хувь нь буюу 132 мянган насаараа эрт тэтгэвэр тогтоолгосон байсан. Үүний 62,9 хувь буюу 83 мянган нь эмэгтэйчүүд байж хохирсон юм. Цаашдаа салбарын яам энэ тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой зайлшгүй өөрчлөлтөө оруулж ирж байгаач ээ. Өнөөдөр цалин, хөлсний хэт их ялгамжтай байдал дээр иргэд бухимдалтай байна. Зарим нь хэдэн саяын цалин авч байхад, төрийн албан хаагчид 700 мянган төгрөгийн цалин авчхаад, сайн муугаар хэлүүлдэг.
УИХ-ын өнөөдрийн /2019.04.12/ үдээс хойших нэгдсэн чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав нарын 11 гишүүн 2019.02.28-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: "Өндөр цалин өндөр тэтгэвэр, тэтгэмж бол баялгийн хуваарилалтын сонгодог хэлбэр. Тиймээс Монголын төрийн анхааралд байх ёстой. Хууль эрх зүйн орчныг шинэчлэх бодлого гэдэг юм одоо хэр байна вэ? бодлогогүйгээр УИХ-ын гишүүн болгон л хууль санаачлаад байх шаардлага байна уу? Эрэгтэй, эмэгтэй гэж хүйс заагаад оруулаад ирэх юм. Үүнд ямар бодлого байна вэ? Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газар дэмжихгүй, эсрэг санал өгсөн байх юм. Улсын төсөв энэ жил 1,9 их наяд төгрөгийн алдагдалтай. Үүнээс НДСан 600 тэрбум төгрөгийн алдагдалтай байгаа. Тиймээс төсөвт нэмэлт ачаалал орж ирж байгаа ийм тохиолдолд Засгийн газар оруулж ирж байвал яасан юм бэ? Мөн Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөө ажиллуулмаар байна. Оны дундуур орж ирж байгаа хуулиудад тэр зөвлөл санал өгч шийддэг баймаар байна."
УИХ-ын өнөөдрийн /2019.04.12/ нэгдсэн чуулган 10 цаг 10 минутад 50,7 хувийн ирцтэйгээр эхэлж Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав нарын 11 гишүүн 2019.02.28-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: "1990 онд олон эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэх эрхийг нь хааж, тэтгэвэрт гаргасан. Тухайн үеийн үндэслэл шалтгаан юу байсан бэ? Түүнээс хойш 28 жил төрд ажилласан, хөдөлмөр эрхэлжэ байсан бусадтай нь харьцуулахад маш бага тэтгэвэр авч байсан. Одоо энэ хуулиар 50-70 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх юм байна. Тэтгэврийн дундаж хэмжээ 374,000 төгрөг байна. Тэгэхээр хууль батлаад нэмлээ ч дундаж тэтгэвэрт хүрэхгүй байна л дээ. Олон хүүхэд гаргаж, өсгөөд улсдаа хөдөлмөрлөсөн эдгээр эхчүүдийн алдагдсан боломжийг нь олгож, төрийн алдаатай шийдвэрийг залруулах шаардлагатай. Үүний тулд одоо байгаа нэмэх мөнгөн дүнг өсгөх боломж бий юу?" Түүний асуултанд УИХ-ын гишүүн, хуулийн төслийн санаачлагч Ц.Гарамжав, ХНХ-ын сайд С.Чинзориг нар хариуллаа.
УИХ-ын өнөөдрийн /2019.04.12/ нэгдсэн чуулган 10 цаг 10 минутад 50,7 хувийн ирцтэйгээр эхэлж Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав нарын 11 гишүүн 2019.02.28-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: "Надад хэлэх 3 санал байна. Улсын дундаж тэтгэвэрийн хэмжээ гэсэн эрх зүйн ойлголт байхгүй. Тооцооны аргачлал. үүнийг хуульд оруулаад батлаад НД-ын сангаас олгодог тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд огт байхгүй зүйлийг хуульчилаад явж болохгүй гэж үзэж байна. Аргачлал бол байж болох ч хуулийн хувьд ийм аргачлал дээр суурилсан тооцоо хийхэд зориоулсан томъёоллыг хуульд оруулж ирж байгаа нь цаашид НД-ын сангийн хууль тогтоомжийг улам ойлгомжгүй болгох аюул байна. Үүнийг салбарын сайд хуультай нийцүүлэх хэрэгтэй байна. Эмэгтэй гишүүд энэ хуулийн төслийг өргөн барьсаныг дэмжиж байна. Гэхдээ жендерийн асуудал болгох нь зохимжгүй. Үүнийгээ бусад гишүүддээ тайлбарлавал эрэгтэй гишүүд дэмжиж болно. Зөвхөн эмэгтэй ч биш эрэгтэйчүүдийн асуудал ч хамрагдана. Иргэдтэй уулзахад хэлдэг асуудлууд ч энэ хуульд байгаа учраас бусад гишүүддээ хэлж боловсруулахад оролцоотой байлгаж болно. С.Чинзориг сайдын хэлээд байгаа Засгийн газраас өгсөн санал дээр зөв зүйл байгаа юм. 4 ба түүнээс дээш хүүхэдтэй, 20 жил ажилласан эмэгтэйг нас харгалзахгүй гаргана. 4 ба түүнээс дээш хүүхэдтэй, 15 жил ажилласан, 50 нас хүрсэн эмэгтэйг тэтгэвэрт гаргаад байсныг засч залруулах боломж нь энэ хуулиар орж ирж байгаа юм. 1990 оноос хойш 4 төрлөөр наснаас нь өмнө тэтгэвэрт гаргасан байхад олон хүүхэдтэй эхчүүд л энэ хуулиар нэмэлт тэтгэвэр авах боломжтой байсан. Гэтэл 27 жил ажилласан нас харгалзахгүй эмэгтэйчүүдийг тэтгэвэрт гаргаад, 32 жил ажиллаад 55 нас хүрсэн эрэгтэйчүүдийг тэтгэвэрт гаргаж байгаа энэ 2 бүлгийнхэн одоогийн шинэ хуулийн төсөлд хамаарагдахгүй болчихоод байгаа юм. Тэгэхээр ажлын хэсэг үүнийгээ засах боломжтой юу? С.Чинзориг сайд хэлсэн 4000 гаруй хүн улсын дундаж тэтгэврээс илүү авч байгааг энэ асуудалдаа яаж оруулах вэ? Хууль батлагдаад явбал тухай 4000 гаруй хүний тэтгэврийг хасах юм уу? Хувилбарууд гаргамаар байна. Сүүлийн үед Засгийн газар нэгдсэн бодлогоороо цаг алдахгүй өргөн барих ёстой хуулийн төслийг УИХ-ын гишүүд өргөн бариад байна. Заримдаа бүр Засгийн газар боловсруулсан хуулиа гишүүдээр өргөн бариулаад байна. Засгийн газар бодлогоороо өргөн барих ёстой хууль гэж байх ёстой. Мөн гишүүдийн өргөн барьсан хуульд Засгийн газар дэмжиж байгаа эсэх, үгүй гэсэн саналаа тодорхой өгөх шаардлагатай байна."