УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2023.06.27/ хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Чуулганы хуралдаанд малчдын нийгмийн даатгалтай холбоотой байр сууриа илэрхийлсэн. Үүн дээр нэг алдаатай юм болсон байна лээ. Үүнд П.Анужин гишүүн, Х.Булгантуяа сайд хоёр буруугүй юм билээ. Уг асуудлыг өмнөх сайд нь оруулж ирсэн байна лээ. Гэхдээ би П.Анужин даргад хэлэх гээд байгаа юм. Энэ заалтаас болж хууль чинь унах вий. Малчны нийгмийн даатгалыг яагаад улсын төсвөөс төлдөг юм бэ? Энэ заалт Үндсэн хуулийн цэцэд очих заалт шүү. Хэн нэгний сонгуулийн амлалтыг, мөнгийг улсын төсвөөс өгнө гэж байхгүй шүү! Үүнийг би хатуу анхааруулъя. Хэрэв энэ заалт батлагдвал миний бие Үндсэн хуулийн цэцэд хандана.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.12.23\ нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Чинзориг: Хуулийн төслийг хоёр бүлгийн гишүүд хамтарч санаачилж өргөн барьсан. Өчигдөр байнгын хороо хэлэлцээд гишүүдийн саналыг хүндэтгээд хэлэлцэх эсэхийг дэмжье гэсэн. Засгийн газар саяхан УИХ-д нийгмийн даатгалын багц хуулийг өргөн барьсан. Энэ хуулийн төсөлтэй хамтатгаад М.Пүрэвдорж нарын санаачилсан хууль, Н.Учрал нарын санаачилсан хувийн тэтгэврийн даатгалын тухай хуулиудыг хамтатгаад хэлэлцээд он гараад яаралтай явах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Гишүүдийн асуулттай холбоотойгоор салбарт нь ажиллаж байсан хүний хувиар ганц нэг ойлголт өгмөөр байна. Тэтгэвэр нэмэх ёстой гэдэгтэй санал нэг байна. 2020 оноос хойшх төсөвт тэтгэвэр нэмээгүй. Тэрнээс биш тэтгэвэр нэмэх зайлшгүй шаардлагатай байна. ҮСГ-аас өнөөдөр эдийн засгийн байнгын хороодын гишүүдэд статистикийн мэдээ үзүүлсэн. Инфляци 10.5 хувьд хүрсэн байна. 2017 оны 10, 11 дүгээр сард үхэр, хонины мах ямар үнэтэй өнөөдөр ямар үнэтэй байна вэ гээд зэрэгцүүлээд харахад жижиглэнгийн үнэ нь 2 дахин нэмэгдсэн байна лээ. Он гараад инфляци нэмэгдэх нь. Цаашдаа тэтгэврийг нэмэх асуудлыг авч үзэхээс аргагүй. Хоёрдугаарт, Ч.Ундрам гишүүний яриад байгаа тэтгэврийн зөрүү арилах ёстой гэдэгтэй санал нэг байна. . Нөгөө талаар сүүлийн жилүүдэд цалинг дорвитой нэмэгдүүлж ирсэнтэй холбоотой. Мөн нийт тэтгэвэр авч буй иргэдийн маань дийлэнх нь бага тэтгэвэр авч байгаа гээд бага тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэврийг нэмээд байхаар хөдөлмөрийнхөө үнэлэмжийг бууруулаад, ямар ч ажил алба хашиж байсан, ямар хэмжээний цалин авч байсан, ямар хэмжээний шимтгэл төлж байснаасаа үл хамаараад ойролцоо тэтгэвэртэй болчих асуудал гараад байгаа юм. Ийм бодлогын чанартай зүйлсээс болж тэтгэврийн зөрүү гарч байгаа учраас тэтгэвэрт гарсан хугацаанаас үл хамаараад адил хэмжээний ажил, албан тушаал эрхэлж байсан иргэд ойролцоо тэтгэвэртэй байх тухай асуудлыг бид нар авч үзэх ёстой. 500-600 тэрбум төгрөг байвал тэтгэврийн зөрүүг арилгачихна гээд байгаа. Засгийн газраас тэтгэвэр нэмэх, тэтгэврийн зөрүү арилгах арга хэмжээг ойрын үед яаралтай анхаарах ёстойг хэлье. Гуравдугаарт, манай гишүүд тэтгэврийн сан алдагдалтай байгаа, тэтгэврийн сан дампуурчихсан гэж яриад байгаа нь буруу мессеж нийгэмд өгөөд байна. тэтгэврийн сан улсын төсвөөс татаас авч байгаа нь үнэн. 2017-2021 оныг оруулж үзвэл 500-550 тэрбум төгрөгний татаас авч байгаа нь үнэн. Гэхдээ сан өөрөө алдагдалтай ажиллаад татаас авч байгаа юм биш. Хуулиараа цэргийн албан хаагчид нийгмийн даатгал, шимтгэл төлдөггүй. Санхүүжилтийг нь төр хариуцаж явдаг. 1995 оноос өмнө ажил хөдөлмөр эрхэлж байсан иргэд нийгмийн даатгал шимтгэл төлдөггүй байсан. 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан иргэдийн тэтгэврийг төр өөрөө хариуцаж явдаг. Энэ төр өөрөө хариуцаж явах санхүүжилт нь 550 орчим тэрбум төгрөгний 350-380 орчим тэрбум нь болчихоод байгаа юм. Цаана нь 100 гаруй тэрбум төгрөгний алдагдалтай байгаа нь үнэн. 2020 оны төсвийг бид баталсан. Нийгмийн даатгалын сан 2020 онд 16 тэрбум төгрөгний л алдагдалтай ажиллах төсөв баталсан шүү дээ. Тийм болохоор нийгэм даяар нийгмийн даатгалын сан дампуурчихсан, тэтгэвэртээ гарчихсан гэдэг буруу сигнал өгдгийг бид нар бас бодох ёстой. Гээндээ ч бий гоондоо ч бий. Сайн ч бий муу ч бий. Тэтгэвэр өвлүүлэх ёстой гэж манай гишүүд нэлээд ярьдаг. Хуваарилалтын зарчимтай байгаа нөхцөлд бид тэтгэвэр өвлүүлэх асуудлыг ярихад хэцүү гэдгийг манай гишүүд ойлгож байгаа байх. Гэхдээ тэтгэвэр өвлүүлж байгаа хэлбэр бий. Тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгодог. Аав, ээж нь нас барвал хүүхдийнх нь тооноос хамаараад 75 хувь хүртэл тэтгэмж олгож байгаа чинь тэтгэвэр өвлүүлж буй нэг хэлбэр шүү дээ. Валютын сантай хамтарч Засгийн газар өргөтгөсөн хөтөлбөр хэрэгжүүлсэн. Тэтгэврийн насыг хэтрүүлсэн, шимтгэлийг нэмэгдүүлсэн арга хэмжээнүүд бий. Засгийн газар хэд хэдэн арга хэмжээнүүдийг буцаасан. Жилд хэд хэдэн сар нас нэмэхийг нь хэвээр үлдээсэн. Харин эрэгтэй өөрөө хүсвэл 60 настай, эмэгтэй өөрөө хүсвэл 55-тай тэтгэвэрт гарах эрхийг нь нээж өгсөн. Хүнд хортой нөхцлөөр тэтгэвэрт гарч байгаа иргэдийн тэтгэврийн насыг ерөөсөө нэмэхгүй гэхчилэн өөрчлөлт хийсэн асуудлууд бий. Одоо ганцхан үлдсэн байгаа асуудал нь шимтгэлийг цалингийн 5 жилийн дунджаар тооцдогийг 7 жилээр болгосон асууда. Үүнийг тэтгэврийн шинэчлэлтэйгээ хамтатгаад ярилцаад явья.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.12.23\ нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Хуулийн төслийг дэмжиж байгаа. Ер нь нийтээр нь тэтгэврийг нэмэх тал дээр яам ямар бодлого гаргаж ажиллаж байна вэ? Тэтгэврийн ялгаатай байдлыг яаж шийдэх вэ? Хэнтий аймгийн боловсрол, эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа олон хүмүүсээс санал ирж байна. 20-30 жил ажиллаад өөр өөр тэтгэвэр авч байна гэж. Өнгөрсөн зун хөдөө орон нутгаар явж ажиллаж байхад яг ийм санал ирж байсан. Цаашдаа ямар арга хэмжээ авах вэ? Их хурал олон хүүхэдтэй ээжүүдийн тэтгэвэр болон зарим зүйл дээр анхаарч ажилласан.Капитал банкны асуудал байна. Үүнийг хөөцөлдөж байгаа юу? Бусад улс орны сайн жишгийг судлаж байгаа юу? Миний хувьд 2012-2016онд тэтгэврийн шинэчлэлийн талаар нийтлэл бичиж сонинд нийтэлж байсан. Үүнээс хойш арван жил өнгөрөхөд өөрчлөгдсөн зүйл алга. Түүний асуултад ажлын хэсгээс хариулт өглөө
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.12.23\ нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:Энэ хуулийн төслийг дэмжиж байна. Иргэдийн хувьд цалин, тэтгэврээ нэмэх үү гэж асууж байгаа. 2018-2020 оноос инфляцтай уялдуулж тэтгэвэр нэмэгдэж байсан харин Ковидоос шалтгаалан нэмэгдсэнгүй гэж албаны хүн хариулж байна. Удахгүй тэтгэврийн шинэчлэл явагдаад тэтгэврийн зөрүүг арилгах ажил хийгдэнэ гэж байна. Иргэдийн хувьд тэтгэврийн шинэчлэлийг хүлээж байна. Бидний хувьд ч хоёр жил хүлээлээ. Энэ асуудлыг шийдэхгүй бол байдал хүнд байгаа төдийгүй Засгийн газрыг хүлээж байгаа шүү.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.12.23\ нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Ч.Ундрам: Ямар үндэслэлээр дэмжээгүй вэ гэхээр тухайн хуулийн төсөл Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ бусад хууль болон эрх зүйн бодлогод нийцээгүй. Хууль тогтоомжийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэсэн дүгнэлтийн үндсэн дээр Засгийн газар энэ хуулийн төслийг дэмжээгүй байна. Тэгэхээр чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 36.4-т “Хэрвээ Засгийн газар .... үндэслэлээр дэмжээгүй тохиолдолд уг дэмжээгүй дүгнэлтийг хууль асуудал хариуцсан гишүүн Засгийн газрын хуралдаанд 10 минутад багтаан танилцуулна. Засгийн газрын дүгнэлттэй холбогдуулан гишүүн асуулт асууж үг хэлэхгүй гэсэн” дэг байдаг юм байна. Энэ дэг яагаад мөрдөгдөхгүй байгаа юм бэ Их хурлын дарга аа? Хоёрдугаарт, Б.Чойжилсүрэн гишүүнтэй санал нэг байна. Шударга ёсны зарчим чинь яах болж байна. Тэтгэврийн зөрүү, ялгаа маш их байхад энэ чинь тэр зөрүү ялгааг нэмэгдүүлэх гээд байна. Тойрогтоо яваад очихоор насаараа төрд ажилласан багш нар, эмч нар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага гурван зуун хэдэн мянган төгрөг авч байгаа өндөр настай, 70, 80 настай ахмадууд байна. Гэтэл ажилд ороод 5 жил ч юмуу тэтгэвэр тэднээс өндөр тогтоолгож гарах гээд байна шүү дээ. Энэ чинь шударга ёсны зарчим, Үндсэн хуульд нийцэхгүй гэдгийг дахин дахин хэлмээр байна. Харин Засгийн газраас өргөн барьсан багц хуульд суурь зарчмыг нь зөв болгоод, жил бүр итгэлцүүрээ инфляцитайгаа уялдуулаад нэмээд явья. Тэгэхээр тэтгэвэр нь үндсээрээ нэмэгдэх юмаа. Зөв зарчим яриад байна шүү дээ. Хэдий болтол бид нар жижиг сажиг аргацаасан юмаар явах юм бэ? Үндсэн суурь зарчмаа зөв болгоё л доо гэдэг саналыг хэлээд байна. Би нийгмийн бодлогын байнгын хороон дээр ч хэлсэн. Энэ тэтгэврийн ялгаа зөрүүг арилгамаар байна. Үүнийг ч сонгуулиар ярьж явсан. Доод хэмжээг дээшлүүлье, зөв болгоё тэтгэврийн бодлогыг. М.Пүрэвдорж гишүүн Ч.Ундрам гишүүний асуултад хариуллаа. Үүний дараа Ч.Ундрам гишүүн тодруулга хийлээ. УИХ-ын гишүүн Ч.Ундрам: Тэтгэврийн шинэчлэлийг бид нар нийгмийн бодлогын байнгын хороон дээр ч, ХНХЯ-тайгаа бүтэн 2 жил ярьж, бүтэн судалгаа хийж, судалгаа шинжилгээний үндсэн дээр боловсруулаад тэрийг нь УЙИХ-д өргөн барьсан байгаа юмаа, М.Пүрэвдорж гишүүнээ. Үүнийг сэтгэлийн хөөрлөөр хийдэг асуудал биш. Зүгээр л 7 жилийг 5 жил болгож, үр нөлөө нь 3-4 тэрбум болох юм гээд буруу тооцоолол гаргаад өргөн барьчихдаг асуудал биш юмаа. Нухацтай авч үзэж, маш олон чиглэл мэргэжлийн олон янзын нөхцөл байдалтай ахмадуудын асуудал учраас судалгаа шинжилгээ, ул суурьтай авч үзэж байгаа учраас хугацаа ордог юм энд чинь. Энд байгаа статистик тоо мэдээлэлд ойрын 5 жилд 160 000 орчим иргэн тэтгэвэр тогтоолгох нөхцөл нь бүрдсэн.