Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Б.Билэгт Өөрөө хүсвэл эмэгтэй 55, эрэгтэй 60 насандаа тэтгэвэрт гарна. Хэрвээ өөрөө хүсвэл үргэлжлүүлэн ажиллах сонголттой оруулж ирж байна. Ажилдаа дадсан, туршлагатай хүнд ажлаа хийхэд ачаа болдоггүй юм. Өнөөдөр тэтгэвэр тогтоолгосон иргэдийн дунд судалгаа явуулахад 68 хувь нь би ажил хиймээр байна гэсэн дүн гарсан байдаг.Ахмадуудад энэ боломж олгож байгаа заалтыг хүлээн зөвшөөрч байна.
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, О.Содбилэг нар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа Цэргийн албан хаагчдын тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага байхгүй. Энэ асуудал дээр онцгой анхаарахыг ажлын хэсгийнхэнд санууллаа. Хуулийн үзэл санааг дэмжиж байна. Гэхдээ нэг алдаа байна. Цэргийн албан хаагчийн цалин хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэл гэж суутгадаггүй. Энэ шимтгэлийг төр хариуцдаг. Бусад албан хаагчдыг бодвол тушаалаар ажилладаг. Тангараг өргөж үүрэг гүйцэтгэдэг. Цэргийн албан хаагчдын тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага байхгүй. Үүнийг бусад албатай зэрэгцэн үзэж болохгүй. Цэргийн тэтгэвэр нь цэргийн албан хаагчдын үндсэн эрх, цорын ганц эх сурвалж болдог юм. Ийм учраас энэ асуудал дээр онцгой анхаарахыг хүсэж байна. УИХ-ын гишүүн О.Содбилэг: Ж.Энхбаяр гишүүнтэй санал нэг байна. Цэргийн албан хаагчдын тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжихгүй байна.
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг Татвар төлөөд явж байгаа иргэд сүүлийн дуртай 5 жилээ тооцож тэтгэврээ тогтоолгодог, нөгөөх нь сайн дурын даатгал төлж байгаад сүүлийн 5 жилдээ өндөр даатгал төлж байгаад тэтгэвэр тогтоолгодог гэсэн 2 өөр зүйл байгаа. Сангийн сайд татвар төлөхгүй явж байгаад сүүлийн 5 жил өндөр даатгал төлөөд, өндөр тэтгэвэр тогтоолгож байна гэж байна. Хэдэн хүн байна. Бодит тоогоо байнгын хорооны хурал дээр танилцуулаарай гэж хүсэж байна. Монголын төр иргэдээ ажлын байраар хангаж байж даатгалын таван жилийг долоон жил болгох асуудлыг ярих хэрэгтэй. Хаврын чуулганаар Нийгмийн даатгалын багц хууль орж ирнэ. Тэр хуулин дээр тооцоо, судалгаатай орж ирвэл ямар вэ? Асуудал оруулж ирэхээр сайдууд нь үг хэлүүлдэггүй. Энэ асуудал дээр Ерөнхий сайд анхаараарай.
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн О.Содбилэг Засгийн газар хэд хэдэн шийдвэр гаргаад хэлэлцэж байна. Сар шинийн баяраас өмнө иргэдэд сайхан мэдээ болж очих юм байна. Цаашдаа төрийн бодлогын тогтвортой байдалд яаж анхаарах вэ? Эдийн засгийн өсөлт ард түмний амьдралд мэдэгдэхгүй байна гэсэн шүүмж иргэдээс их ирж байна. Иргэд тодорхой, бодит зүйлийг хүсч байна. Нийгмийн даатгалын сангаа эргэлтэд оруулах боломж байгаа юу? УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа Иргэдээс гомдол их ирж байна. Монгол хүний дундаж наслалт жилд 2 сараар нэмэгдэж байгаа. Гэтэл тэтгэврийн насыг 6 сараар нэмэгдүүлсэн. Дундаж наснаас өндрөөр тогтоосон нь буруу болж байна. Эдийн засгийн өсөлт иргэдэд мэдрэгдэхгүй байна гэж байна. Энэ өсөлт нэг жил болж байна. Нийгмийн даатгалын санг эргэлтэд оруулна гэдэг таны саналтай миний хувьд санал нэг байна
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Иргэддээ тэтгэврийн насыг сонгох сонголт олгож байгаа гэж ойлгож байна. Эрэгтэйчүүд 60, эмэгтэйчүүд 55 насандаа тэтгэвэрт гарна. Гэхдээ өөрсдөө сонголт хийж энэ наснаас нь хойш тэтгэвэрт гарах хүсэлтэй хүмүүс цөөнгүй байдаг. Монгол улс нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж олгодог. 1990 ээд оны үед 4 хүүхэд гаргасан, 44 мянган эмэгтэйчүүдийг хөдөлмөрлөх эрхийн хассан. Энэ эхчүүдийн тэтгэврийн нэмэгдүүлэх арга хэмжээ авах уу? Улсын хэмжээнд 10 хүрэхгүй мянган ээж байгаа байх аа. Бусад нь тэтгэврийн насандаа шилжсэн. УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайд С.Чинзориг хариуллаа 1991 онд 44 мянган ээжүүдийг эрт тэтгэвэрт гаргасан. Дараа нь тэтгэврийн нас нь хүрээгүй гээд нөхөн олговор болгосон. 44 мянган ээжүүдээс ихэнх нь тэтгэврийн насанд шилжсэн. Энэ эхчүүдийн нийгмийн хамгааллыг сайжруулах талаар арга хэмжээ авах нь зөв гэж боддог. Гишүүдээс санал, санаачлага гарвал дэмжинэ.