Оюунхорол.Д 2019.04.12 | Vip76.mn

Д.Оюунхорол: Хууль батлагдсанаар тэтгэврийн зөрүүгээс олон мянган хүн хохирсон асуудал эцэслэгдэнэ

УИХ-ын өнөөдрийн /2019.04.12/ үдээс хойших нэгдсэн чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав, Д.Оюунхорол нарын 11 гишүүн 2019.02.28-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.

Төслийн хэлэлцүүлгийн үеэр санаачлагч, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол

Энэ хуулийн төсөл бол 2010 оноос хойш олон жил яригдаж байгаа хууль. 1990 онд тэтгэвэрт гарч, хүүхдээ тэжээх үүргээр хөдөлмөрлөх эрхээ, гэр бүлийн зардлаа хуваалцах хасуулсан, хохирсон ээж нарын хохирлыг барагдуулахад том дэмжлэг болох юм. Тийм учраас энэ хууль дээр ямар ч улс төр битгий яриасай гэж хүсэж байна. Энэ ажлыг бид хийх ёстой. Харин хуулийг хэлэлцэх ажлын хэсэг дээр яриад орхигдуулсан байгаа хоёр ангиллаа оруулж ирье. 32 жил ажилласан 55 нас хүрсэн эрэгтэй, 27 жил ажилласан өөрсдөө хүсвэл нас харгалзахгүйгээр тэтгэвэрт гаргаж байсан. Нийтдээ 288,5 мянган хүн тэтгэвэр гарч байсан. Үүний 45,9 хувь нь буюу 132 мянган насаараа эрт тэтгэвэр тогтоолгосон байсан. Үүний 62,9 хувь буюу 83 мянган нь эмэгтэйчүүд байж хохирсон юм. Цаашдаа салбарын яам энэ тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой зайлшгүй өөрчлөлтөө оруулж ирж байгаач ээ. 

Өнөөдөр цалин, хөлсний хэт их ялгамжтай байдал дээр иргэд бухимдалтай байна. Зарим нь хэдэн саяын цалин авч байхад, төрийн албан хаагчид 700 мянган төгрөгийн цалин авчхаад,  сайн муугаар хэлүүлдэг.