Н.Энхболд 2019.04.12 | Яамны хэвлэл мэдээллийн алба

БХЯ-ны спортын аваргууд тодров

БХЯ-ны спортын аваргууд тодров

Батлан хамгаалах яамны бүтцийн нэгжүүд, харьяа байгууллага, аж ахуйн нэгжүүд, нийслэл, дүүргийн цэргийн штабын удирдлагуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Спортын өдөрлөг" нөхөрсөг тэмцээнийг ҮБХИС-ийн нэрэмжит болгон амжилттай зохион байгуулж, аваргууд тодорлоо.

Баг тамирчдын дунд өрсөлдөөн ихтэй явагдсан гар бөмбөгийн төрөлд хурандаа Х.Батсайхан даргатай БХЗГ нэгдүгээр байр, хурандаа З.Эрдэнэбат ахлагчтай яамны харьяа байгууллагын удирдлагуудын баг хоёрдугаар байр, хурандаа Ө.Эрдэнэ-Очир даргатай ТЗУГ гуравдугаар байр эзэлсэн бол сагсан бөмбөгийн төрөлд БХЗГ, ТЗУГ, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын бие бүрэлдэхүүн эхний байруудад шалгарлаа. Нөхөрсөг тэмцээнд бусдыгаа манлайлсан баг тамирчдын шагналыг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд гардуулан өгөөд спорт гэдэг гар нийлэмжтэй ажиллагааг бүрдүүлж, бие бялдрыг хөгжүүлэх, чийрэгжүүлэх асар их үүрэгтэйг онцлов. Мөн тэрээр БХЯ-наас ойрын саруудад хийхээр төлөвлөсөн томоохон ажлуудын гүйцэтгэлд бүх түвшиндээ анхаарч ажиллахыг үүрэг болгосон юм.