Ц.Гарамжав 2019.04.19 | МҮОНТВ

Прокурорын орлогчид С.Алиманцэцэг, М.Чинбат нарыг томилох ерөнхийлөгчийн саналыг УИХ дэмжлээ

Монгол улсын ерөнхийлөгч прокурор болон түүний орлогчийг чөлөөлж, томилдог эрхтэй. Ингэхдээ улсын их хуралд танилцуулж зөвшилцдөг хуулийн дагуу өнөөдөр нэр дэвшигчдийг дэмжин эсэх асуудлаар нэгдсэн чуулан хуралдаж олонхи дэмжлээ.

Бид нэг албан тушаалтныг нөгөөгөөр солиогүй. Албан тушаал хугацаатай. Тиймээс ажлаа хүнд цаг үед шударга, хуулийн хүрээнд гүйцэтгэх шаардлагатай. Хууль шүүхийн байгууллагад байгаа алба хаагчдын ёс зүйгүй байдлыг тодорхой арга хэмжээ авч ажиллаарай.