Өмгөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2019.04.18

Өмгөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.04.18/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулсан.

2012 онд Өмгөөллийн тухай хуулийг хүчингүй болгосон бөгөөд өдгөөг хүртэл Өмгөөллийн бие даасан хуульгүй явж ирсэнийг тэрбээр танилцуулгын эхэнд онцолсон. Үүнээс болоод өмгөөллийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт задарсан, үүнийг дагаад өмгөөллийн үйл ажиллагаа асар ихээр доголдох байдал бий болсон учир хуулийн төслийг боловсруулан өргөн мэдүүлсэн гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.